Японы эрх баригч намын шинэ тэргүүн Исихико Нода ерөнхий сайдын албан тушаалынхаа үүрэгт ажлыг  өнгөрсөн 3-р сард тус улсад гарсан байгалийн сүйрлэлд их хохирол өмссөн улс орноо сэргээхэд төвлөрүүлэх бодолтой байгаа аж. Тэрээр сонгогдсынхоо дараа анх  хэлсэн үгэндээ, намынхнаа  санал зөрөлдөөнөө орхиж, тулгамдсан асуудлуудыг шийдэхэд эвлэлдэн нэгдэхийг уриалжээ.  Нода нь энэ албан тушаалын өмнө  сангийн сайдын албыг хашиж байсан юм.  Тэрээр мягмар гаригт тус улсын Ерөнхий сайдаар сонгогдох юм. Тэр  өнгөрсөн гурав дугаар сард гарсан байгалийн сүйрлийн үр дагаврыг арилгахад хүчин мөхөсдсөн гэж шүүмжлэлд өртсөн японы ерөнхий сайд асан   Наото Каны талын хүн юм.