Тель-Авивт Иордан голын баруун эргийн оршин суугчдийг дайрсны улмаас  8 хүн шархаджээ. Полицын мэдэгдснээр энэ явдал нь автобусны буудлын орчим болжээ. Палестины 19 настай иргэн, таксины жолоочийг хутгаар сүрдүүлэн, машиныг жолоодон,  хотын нэгэн шөнийн клубт очжээ. Зам зуураа тэр  хоёр явган зорчигчийг дайрсныхаа дараа хилийн харуулын машиныг мөргөжээ. Цэргийнхэн, энэ явдлыг замын осол гэж үзээд   зөрчил гаргагчид туслахаар иртэл, палестин хүн тэдний өмнөөс хутгатай дайрчээ.Түүнийг шөнийн клубт орох гэж оролдлого хийх үед нь баривчилжээ.