Холбооны улсын статистикийн албаны мэдээгээр 2011 онд оросын хүн ам  87,5 мянган хүнээр багассан буюу 0,06 %  буурчээ. Хүн амын хэвийн өсөлт  Оросын дөнгөж 22  бүс нутагт гарчээ.  Нийтлэг дүгнэлт нь дараах байдлаар харагдаж байна. 2007 онд оросын  хүн ам дээд зэргээр өсчээ. Түүний дараа хүн амын өсөлт буурч эхэлсэн байна. Харин одоо төрөлтийн хамт нас баралт буурч байна, түүнчлэн хүмүүсийн дундаж нас өсчээ. Хэрвээ  2005 онд дундаж нас 65-69  байсан бол, 2010 оны байдлаар 69 хүрээд байна.  Хүн амын өсөлтийн эерэг хөгжлийн  хандлагыг хадгалахын тулд   нийгмийн нарийн тодорхой бодлогыг явуулах нь зүйтэй гэж ОХУ-ын Олон нийтийн танхимын Нийгэм болон хүн амын өсөлтийн бодлогын асуудлын комиссийн тэргүүн Елена Николаева үзэж байна.Орос улсад сүүлийн таван жилд хүн амын тулгамдсан асуудлуудыг нилээд хүчтэй тавьж байна. Үүний дүнд хүн амын хэвийн хорогдол  2,8 дахин буурч, харин төрөлтийн коэффициент  бараг дөрөвний нэгээр өсчээ.  Одоо Орос улсын хүн ам 142, 8 сая хүрээд байна. Хүн амын бодлогын тогтолцоо нь дотроо эрүүл мэндийг сайжруулахад болон гэр бүлийг дэмжихэд чиглэсэн маш чухал арга хэмжээнүүдийг агуулсан байдаг юм.Эрүүл мэнд, нийгмийн  хөгжлийн яамныхан   2025 он гэхэд  оросын  хүн амын тоо  145 саяд хүрнэ гэж хүлээж байна.  Ойрын дөрвөн  жилд  улсын хүн амын төсөлд 1,5 их наяд   / триллион / рублийн хөрөнгө оруулалт хийхээр төлөвлөж байна.

         Гэтэл хэрэгжүүлж байгаа төслүүд хангалттай биш байна гэдгийг өнөөдөр амьдрал харуулж байна гэж Елена Николаева ярьж байна. Шинжээчийн үзэж буйгаар  тус асуудалд  улсаас гаргасан  шийдвэр бүрт  гэр бүлд эерэгээр нөлөөлнө гэсэн ойлголттой иж бүрнээр хандахад орших юм  гэж тайлбарлаж байна.  «Хүн амын бодлогын мэргэжилтнүүдийн өмнө тавигдаж буй гол асуудал бол хоёр дахь, гурав дахь болон дараа дараагийн хүүхдүүдийг төрүүлэхэд урамшуулах явдал юм. Хэрвээ үүнийг хийхгүй бол бид хүн амын бодлогын хар нүхнээс “үсрэн гарч” чадахгүй. Мэдээж хэрэг  нийгмийн  болон эдийн засгийн хөгжлийн  асуудлыг орон сууцыг оруулан шийдэх хэрэгтэй байна. Энд нилээд хэдэн цогцолбор арга хэмжээ - шинэ ажлын байр, нийгмийн дэд бүтэц, тэрчлэн чөлөөт цагийг хүртэл харгалзсан байна. Энэ бүгд нь бидний амьдардаг газрыг тав тухтай, сонирхолтой болгохын тулд юм» гэж Елена Николаева хэллээ.2011 оны эхний 6 сарын дотор цагаачдын шилжилт хөдөлгөөн нь 37 % өсч, оросын хүн амыг нөхсөн аж. Гэхдээ Елена Николаева  цагаачдыг татахын тулд биш Оросын хүн амыг нэмэгдүүлэх зарчмын үүднээс  ийн ярьж байна. «Би зориудаар цагаачдын тухай сэдвээс зайлсхийж байна. Бидэнд мэргэжилтэй   цагаачид шаардлагатай байна гэдгийг би үгүйсгэхгүй, гэхдээ юуны түрүүнд бид үндсэн үндэстнийхээ хүн амын өсөлтийг хөшүүрэгжүүлэх  ёстой юм.  Ингэхдээ бааз асуудал нь оросуудад байгаа юм шүү. Татарстан, Башкортостан, Кавказад энэ асуудал байдаггүй. Харин Төв Оросд,  Сибирьт,   Уралд бид түүнийг нэгдүгээрт тавих ёстой юм. Гэр бүлийн тухай төрийн  бодлогыг тодорхой болгох хэрэгтэй юм.Манай улсад “материнский капитал”-  эхийн хөрөнгө  бий, гурав дахь хүүхэд төрхөд түүнд газрыг үнэ төлбөргүй олгодог. Гэхдээ энэ нь гэр бүлийн бодлогын эх үүсвэр. Бидэнд эдгээрт эрэлт хэрэгцээтэй байгаа тэр гэр бүлүүдэд хаягийн дэмжлэг  хэрэгтэй байна.Хүн амын бодлогын тулгамдсан  асуудлыг нэг дүгээрт тавихгүй юм бол  тодорхой хугацаа өнгөрсний дараа бусад асуудлууд ямарч утга учиргүй болно» гэж Елена Николаева үзэж байна.