Москвагийн  иргэн Алиса Крылова “Дэлхийн бөмбөрцөг мисс”тэмцээнд тэргүүн байранд шалгарчээ.  Тэмцээн Калифорни мужийн Ранчо-Мираж   хотод болжээ. Оросын  бүсгүйн энэ төрлийн тэмцээнд түүний үзүүлсэн анхны ялалт юм. Уралдаанд 39 орны сайхан бүсгүй оролцжээ.  Хоёр, гурав дугаар байрууд Энэтхэг, Гватемаллын бүсгүйчүүдэд ноогджээ. Тэмцээний эцсийн шатны шалгаруулалтанд оролцогч бүсгүйчүүд үндэсний  хувцас, гоёлын даашинзтай гарсан  байна. Тэмцээнээс олсон мөнгийг  амьдралын хүнд нөхцөлд байгаа ганц бие эхчүүдэд зориулах аж.