Бахрейнаас ниссэн онгоц Энтхэгийн Керал мужийн  Коччи хотод  буулт хийх үедээ замаас гарчээ. 7 хүн нэрвэгдсэн тухай даваа гаригт энэтхэгийн “Таймс оф Индиа” сонин мэдээлжээ. Хохирогсдын  нэгийг эмнэлэгт хүргэж, бусдыг нь гэр  рүү нь явуулжээ. Энэ явдлын улмаас  нисэх  буух зурвас хаалттай байлаа.  Онгоцны буудал 10 цагийн дараа ажлаа сэргээв. Урьдчилсан мэдээгээр онгоц хүчтэй салхины улмаас замаас гарчээ.