Хятадын зүүн-хойд хэсгийн Далянь хотод даваа гаригийн өглөө нефть боловсруулах үйлдвэрийн  нефтиийн  нөөцийн сав шатжээ. Энэ тухай Синьхуа агентлаг  орон нутгийн эрх баригчдын уламжилснаас иш татан мэдээлжээ. Түймэр орон нутгийн цагаар өглөөний 10.00 Даляны нефть-химийн үйлдвэрт /хятадын нефть-хийн улсын CNPC компаний охин компани/ эхэлжээ.  Хохирогсдын тухай болон бусад  мэдээллүүд  одоогоор  тодорхой бус байна.  7-р сарын дунд үед Даляны нефть-химийн үйлдвэрийн дулааныг дамжуулах төхөөрөмжинд түймэр гарсан юм. Түүний ур дагаврыг арилгахад нилээд хугацаа шаардагджээ. Даляны НХҮ-ийн гол хэрэглэгчид  нь Хятадын зүүн бүс нутаг бөгөөд, үүнд Шанхай, Зяньсу муж ордог аж.