Орос улсын улс-төрийн намуудын сонгуулийн кампанит ажил  мягмар гаригт эхэлнэ. Даваа гаригт Орос улсын ерөнхийлөгч тус улсын улс-төрийн намуудын тэргүүн нартай уулзаж ярилцсныхаа дараа Төрийн думын сонгуулийг зохион явуулах тухай  зарлигт гарын үсэг зурна.Сонгуулийн далд санаа нь –одоогийн эрх баригч “Нэгдсэн Орос нам” Үндсэн хуулиар олгосон олонхийг хадгалах, парламентад сөрөг хүчний намуудын  дунд “Правое дело”, “Яблоко”  зэрэг нам 7 % босгыг  давж чадах эсэхэд оршиж байгаа юм.