“Тамхины хор хөнөөлөөс  хүн амын эрүүл мэндийг хамгаалах тухай ” хуулийн төслийг Орос улсын  Нийгмийн эрүүл мэндийн хөгжлийн яамны сайтан дээр бүтэн долоо хоног хүмүүс хэлэлцэж байна. Энэ хугацаанд мянга гаруй  санал иржээ. Хүмүүсийн санаа бодлын өнгө аяс маш олон аж. Тэд 100 % дэмжиж байгаагаас аваад   “дэмий юм, хий хоосон зүйл, ямарч үр дүн гарахгуй”гэх мэт үзэж байгаа аж.  Нэг хэсэг хүмүүс Засгийн газрын энэхүү санаачилгыг дэмжихдээ зарим зүйлүүдийг өөрчилж, зарим зүйлүүдийг тодруулахыг хүсч байна.  Хуулийн төсөл зохиогчдын үзэж буйгаар хуулийг эцэслэн боловсруулахад нилээд бүтээлч санаа оноо тусгагдаж таарах нь. Орос улсад тамхины эсрэг хууль батлах нь Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын тамхины эсрэг “хүрээний конвенцид “ нэгдэн орсонтой холбоотой юм. Тэрхүү баримт бичгийг дэлхийн хамтын нийгэмлэг  2003 онд батласан юм. Гэхдээ Орос улс түүнийг таван жилийн дараа баталсан аж. Энэ хугацаанд  өөрийн хуулийг боловсруулсан улс орнууд  конвенцын шаардлагын дагуу өөрсдийн иргэдийг  тамхинаас хамгаалж амжисан юм. Харин Орос улс үндэстний  тив дамжисан тамхины компаниудын бай болж хувирсан –гэж Орос улсын  Эрүүл мэндийн хөгжлийн яамны Эрүүл мэнд болон ариун цэврийн тавтай байдлыг  хамгаалах удирдах газрын захирал Марина Шевырева ийнхүү ярьж байна: «Бид өнөөдөр манай улсад тамхины хэрэглээ маш их байгааг тахлын хэмжээтэй харьцуулж болох юм.   Хамгийн аймшигтай юм нь гэвэл, өнөөдрийг хүртэл  энэ нь нэмэгдсээр байгаа. Насанд хүрсэн эрэгтэйчүүдийн ихэнх нь тамхи татдаг гэдгийг тооцох юм бол нэмэгдэж буй нь эмэгтэйчүүд, хүүхдүүдийн түвшингээс болж өсч байгаа юм» гэж тэр хэллээ. Дэлхийн нас барагч арван хүний нэг нь тамхи хэрэглэснээс болж амь насаа алдаж байна.Жил бүр таван сая хүн тамхины хорноос болж нас барж байна. Манай улс дэлхийд тамхи хэрэглэгчдийнхээ  тоогоор хамгийн  ихэд тооцогддог. Нийт тамхи татдаг хүмүүсийн 60 % эрэгтэйчүүд, 21 % эмэгтэйчүүд  байна.  Хуулийн төсөлд зааснаар хатуу хоригнууд нь тамхины авчирдаг гай зовлонтой тэнцүү юм. Тухайлбал, бүх хүүхдийн цэцэрлэг, сургуулийн байгууллагууд, эмнэлэг болон  поликлинник, тээврийн хэрэгслүүд, улсын байгууллагуудад болон  тамхи хэрэглэдэггүй хүмүүсийг тамхины хорноос бүрэн хамгаалж болох хаалттай байгууллага- кафе, ресторан, кинтеатр, шөнийн клубуудэд тахи хэрэглэхийг бүр мөсөн хориглох явдал юм.  Орос улсад дэлхийн чанартай энэхүү асуудлаар насанд хүрсэн хүмүүсийн дунд  санал асуулга явуулахад   хязгаарлах арга хэмжээг явуулах нь зүйтэй гэж 70 % үзжээ. Эдгээр санаачилга нь нилээд  хэдэн орнуудад  тамхины үнийг нэмэгдүүлэх, тамхины  сурталчилгааг хорих, тамхины компаниудаар төрөл бүрийн арга хэмжээний ивээн тэтгэгч болгохгуй байх зэргээр хэрэгжиж  байна. “Хүн амыг тамхины хор хөнөөлөөс хамгаалах “ хуулийн төслийг Орос улсын Төрийн дум энэ намар хэлэлцэнэ. Үүний өмнө төслийг зохиогчид ард түмний санал бодлыг нягт ёудлаж, энэ баримт бичигт нэмж оруулахаар зорьж байна.