Энэтхэгийн  идэвхтэн Анна Хазаре ням гаригт авилгын эрсэг зарлаад байсан өлсгөлөнгөө зогсоов. Арга хэмжээ 13 хоног үргэлжилсэн юм. Эрх хамгаалагчийн шаардлагаар тус улсад авилгатай тэмцэх шинэ хуулийг хэлэлцэхийг  Энэтхэгийн эрх баригчид  зөвшөөрөөгүй юм. Тухайлбал, авилгатай тэмцэх тусгай байгууллага байгуулахыг тус улсын парламент  зөвшөөрчээ.  АФП агентлагийн мэдээнээс үзвэл, ням гаригт идэвхтэн өөрийн талын  хэдэн мянган хүний нүдэн дээр хэдэн дусал зөгийн балтай  наргил жимсний сүү хэдэн дуслыг уужээ. Бараг хоёр долоо хоног үргэлжилж байгаа өлсгөлөнд Анна Хазаре 7,5 кг туржээ.