Оросын тамирчин Валерий Борчин болон Владимир Канайкин нар манай хөнгөн атлетикийн шигшээ багийн  тамирчдын шагналын эхийг хүртлээ. Тэмцээн Өмнөд Солонгосын Тэгу хотод зохиогдож байгаа юм. Алтан медаль хүртсэн Валерий Борчин  нэг цаг 19 минут 56 сек  20 км замыг туулжээ. Энэ замыг  1 цаг 20 минут 28  секундэд туулсан Владимир Канайкин мөнгөн медаль хүртжээ. Хүрэл медалийг  колумбын атлет Луис Фернандо Лопес авчээ.