Оросын ерөнхийлөгчийн Африкийн тусгай төлөөлөгч Михаил Маргелов тогтворгүй байдалд байгаа  арабын Магрибаас өмнө зүгт Африкт  террорист фронт бий болохоос болгоомжилж байна. Нигерийн нийслэлд НҮБ ын байр руу   “Боко харам” экстремист шашны бүлгэмийнхний  балмад  дайралтыг тайлбарлахдаа, “ Нигерийн алуурчдын толгойлогч нар  лалын шашны Магрибын  орнуудын  “Аль-Каидагийн”  болон  сомалийн алан хядагчдын “Аш-Шабаб”  бүлэглэлүүдтэй  холбоотой буй нь онцгой түгшүүр төрүүлж байна “гэжээ. Эдгээр хэлхээ холбоо нь  террорист фронт бий болход хүргэж мэдэх юм гэж Маргелов сэрэмжлүүлж банйа.  Баасан гаригт  лалын шашны  “Боко харам”  бүлгэмийн гишүүд НҮБ ын Абужмийн байрыг минтэй машинаар дайран орсон юм.  Үүний улмаас 18 хүн амь үрэгдэж, 40 орчим хүн шархаджээ.  2004 онд байгуулагдсан  террорист  энэ бүлгэмийнхэн  бямба гаригт Нигерт исламын улс байгуулахаар зорьж байгаа тухайгаа мэдэгджээ.