АНУ ын Холбооны нөөцийн системийн /ХНС/тэргүүн  Бен Бернанкийн  үг хэлсний дараа өнгөрсөн долоо хоног хөрөнгийн зах  жигд өсөлтөөр өндөрлөжээ.Тэгсэн хэдий ч “зах зээлийн хараалч” энэ  удаа үндэсний эдийн засгийг урамшуулахтай холбоотой  тодорхой авч байгаа арга хэмжээнийхээ  тухай огт ам нээсэнгүй.  Энэ үед дэлхийн зах дээр алтны үнэ түүхэн дээд хэмжээндээ хүрээгүй ч гэсэн,   бага зэрэг өсчээ. Хэрвээ хөрөнгө оруулагчид Бен Бернанкийн хэлсэн үгнээс  ямар нэгэн юм хүлээж басйан бол, тэр нь тодорхой зүлйиг л хүсмч байсан байх. Гэтэл Холбооны нөөцийн системийн  /ХНС/ тэргүүн  нь урьдынхаас  ялгаатай нь илүү бүрхэг дүгнэлтээр хязгаарлагдан: 2011 оны хоёрдугаар хагаст  эдийн засгийн илүү өндөр өсөлт хүлээж болох юм. Энэхүү өсөлтийг хангах “иж бүрэн хэрэгсэл” ХНС д бий -гэлээ. Энэ хөтөлбөрийн гурав дахь шатыг  тооны хувьд зөөлрүүлэн зарлах нь санаагаар үр дүнд хүрсэнгүй. Гэхдээ одоогийн нөхцөлд үүнтэй санал нэгдэхээс өөр арга үгүй юм –гэж “Финам Менежмент” компаний ерөнхий эдийн засагч Александр осин ийн өгүүлж байна. «Зах зээлд нэмэлт санхүүгийн дэмжлэг хэрэггүй юм. Америкийн эдийн засаг нь одоо макроэдийн засгийн эрсдлийг нэмэгдүүлэх асуудалтай тулгараад байна. Энэ нь инфляцыг бусниулахад хүргэх зээлийн хүүгийн  нэмэгдүүлэлт юм.Ийм нөхцөлд тооны хувьд зөөлрүүлэх зар явуулах нь хөрөнгө оруулагчийн хөрөнгийг урт хугацааны цаасанд оруулахад хүргэж, долларын курс унах болно.  Иймээс тооны зөөлрүүлэлтийн тухай  ойрын ирээдүйд зарлах нь юу л бол» гэж тэр хэллээ. ХНСийн тэргүүний мэдэгдэл дээр алтны үнэ дахин нэмэгдэж эхэлжээ. Төв банк шар алтыг үргэлжүүлэн авч байна. Энэ  нь сөрөг хүчин зүйл гэж Александр Осин үзэж байна: «Алтны үнэ өсч байгаа нь сэргээн босголтонд хор уршиг тарьж байна.  Яагаад гэвэл, алтны үнэтэй ханшны хүлээлт хамт өсч байна. Энэ нь дэлхийн болон америкийн ДНБ ний урьдчилсан таамаглалд шууд цохилт өгөх юм» гэж тэр хэллээ. «Өнгөрсөн долоо хоногт Орос, Венесуэл хоёрын хооронд Төв банкны алтны нөөцийг бүрдүүлэх асуудал дээр чухал үр дүнд хүрсэн.Москва Каракасын Венесуэлын алтны нөөцийг ОРос улсад байршуулах саналыг хүлээн авсан юм.  Энд 12 тэрбум гурваны нэгийн тухай яригдаж байж магадгүй юм.   Венесуэлын  өөр бусад түншүүдээр Бразиль болон Хятад улс болж мэдэх юм».  Гэхдээ Уго Чавесыг цэвэр эдийн засгийн асуудлуудаас гадна улс-төрийн сонирхлууд нь үүнд хүргэж байгаа юм гэж –санхүүгийн  шинжээч Дмитрий Сусанов ярьж байна: «Рейтингтэй холбоотой тус агентлагийн эргэн тойронд гарч байгаа АНУ ын рейтингийн бууралт, шуугианыг АНУ ын үнэт цаас өндөр найдвартай, тэгээд хөрөнгө оруулагчдын хувьд  хамгийн нам гүм далайн боомт гэж итгэлтэй хэлж болохгуй.  Тиймээс хөгжиж буй орнуудын нөөцөө устгах  хүслийг зөвхөн сайшаах л үлдэж байна. Гэхдээ энд улс төр бүрдүүлэгч  Венесуэлын эрх баригчдад,  ялангуяа Оросын улс-төрийн дэмжлэг их чухал юм» гэж тэр хэллээ. Александр Осин,  Каракасын хийсэн мэдэгдэл нь АНУ, БНХАУ- ын хэлэлцээртэй цаг хугацааны  хувьд  давхацсан  юм гэж үзэж байна: «Чавесын байр суурь нь АНУ ын дэд ерөнхийлөгч Жозеф Байдены хятадын удирдлагатай  хэлэлцээр хийх үед яригдсан юм.  Тэр нь хөгжиж буй орнуудын  Америкт өгч байгаа өвөрмөц хариулт болсон юм. Бид яахав хөгжиж буй орнуудад оруулсан хөрөнгөө хааж, шууд сөргөлдөөнд орж болох юм гэх маягаар. Үүнийг би хөгжиж байгаа орнуудын өвөрмөц шийдвэрийн нэг илрэл»  гэж үзэж байна. БНХАУ, АНУ ын хоорондын хэлэлцээр нь нилээд хэдэн   эдийн засгийн сонирхолтой үр дагваруудыг дагуулсан  асуудлуудаар болжээ. Бээжинг АНУ ын эдийн засгийг үргэлжүүлэн хөрөнгө оруулахыг ятган  тайвшруулах зорилготой явсныгаа  АНУ ын дэд ерөнхийлөгч үгүйсгэж байгаа ч, хятадын тал Вашингтонд төдийлөн итгэхгүй байна.  Үүний жишээ нь хятадын  албан ёсны ХМХ- дэд маш олон удаа, улаан цайм БНХАУ АНУ ын суларч буй бүх шинж тэмдгүүдийг харж байна гэсэн санаатай зүйлүүдийг нийтэлжээ.  Үүнээс үзэхэд хөрөнгө оруулагчид юаний цаашдын либералчлалын тухай мэдээг зүй ёсны хэмээн үзэж байна. Долоо хоногийн эхээр Бээжин хятадын компаниудад юанийг гадаад санхүүгийн  ажиллагаанд   ашиглахыг зөвшөөрсөн аж.  Түүнчлэн Гонконгийн хөрөнгийн зах дээр юаниар хийх  ажиллагааны жагсаалтанд оруулсан  байв. Эдгээр арга хэмжээ нь  юанийг бүрэн чадвартай бүс нутгийн, цаашид дэлхийн нөөцийн валют болход туслах ёстой гэж –Алс Дорнодын хүрээлэнгийн шинжээч Яков Бергер ийн үзэж байна: «Хятад улс одоогийн нөөцийн үйл ажиллагааг хийж буй доллар, евро нь дэлхийн эдийн засгийн тогтвортой байдлыг бусниулж, түүнийг илааршихад хүчтэй саад болж байна гэж хятад улс шудрага үзэж байна.  Тиймээс, тэр хэдийнээс нөөцийн валютын тоогоо нэмэгдүүлэхэд шургуу тэмцэж байгаа юм. Бээжин түүнчлэн нилээд хэдэн орнуудтай өөрийн үндэсний валютаар төлбөр тооцоо хийх талаар тохиролцоонд хүрээд  байгаа юм» гэж тэр хэллээ.Гэтэл ойрын үед юань дэлхийн эдийн засгийн нөөц валют болох нь юу л бол.  Хятадын юаниар хийж байгаа гадаад худалдааны ноогдол    30 % байна.  Бээжин шинэ давалгааны тогтворгүй  үед  “завийг савлуулж “, доллароос ангижрах тулалдаан хийх ёсгүй юм.  Хөгжиж байгаа болон  хөгжилтэй орнууд  буулт хийх хэрэгтэй. Эс тэгвэл үүний нөгөө тал шинэ, илүү гүнзгий эдийн засгийн хямрал заналхийлж байна.