Сингапурын ерөнхийлөгчийн сонгуульд  тус улсын экс ерөнхий сайд Тони Тан сонгогджээ. Түүнийг эрх баригч “ Ард түмний үйл ажиллагааны  нам “ дэмжижээ. Тони Тан сонгуулийн санал хураалтаар бас нэгэн нэр дэвшигч доктор Тан Чен Бокоос ердөө 1 хувийн саналаар илүү гарчээ. Үүнийг шинжээчид : ийм ялимгүй зөрөө нь Сингапурт эрх барьж буй нам нэр хүндээ алдахад хүрч байгааг гэрчилж байна гэж үзжээ.  2011 оны энэхүү  сонгууль нь  арлын хот-улсад сүүлийн 18 жилийн хугацаанд  анхны бүрэн чадвартай сонгууль болжээ. Анх 1993 онд  тус улсын иргэд нэр дэвшигч нилээд хэдэн хүмүүсийн дундаас сонгодог байжээ.