Арабын орнуудын лигийн ГХЯ ны тэргүүн нар НҮБ ын АЗ болон сонирхож байгаа орнуудыг ливийн активуудыг хаахыг уриалжээ.  Энэ тухай ням гаригт энэ байгууллагын Кариын  хуралдааны үр дүнд баталсан хамтарсан Мэдэгдэлд   дурьджээ. Арабын орнуудын үзэж буйгаар,  ливийн ард түмэн маш хүнд байдалд байгаа бөгөөд тэдэнд улсын харъяаллын хөрөнгө мөнгө нэн шаардлагатай байгаа аж. Түүнчлэн, арабын орнуудын сайд нар  НҮБ –ад хандан  Шилжилтийн Үндэсний зөвлөлийг  тус байгууллагын  Ливийн Жамахирийн байрыг эзлэхийг зөвшөөрөхийг хүсчээ. 2-р сарын дунд үед Ливид тус улсыг 40 гаруй жил удирдасан Муаммар Каддафийг огцорхыг шаардсан олон нийтийн жагсаал эхэлсэн бөгөөд дараа нь засгийн газрын цэргүүд болон босогчдын хооронд зэвсэгт мөргөлдөөн болж хувирсан юм.