Алан хядагч “Аль-Каида “ байгууллагын удирдлагын  хоёр дахь чухал хүн болох   Атия Абд ар-Рахман Пакистанд алагджээ. Энэ тухай Ассошейтэд пресс агентлаг АНУ ын засаг захиргааны төлөөлөгчийн хлэснийг иш татан уламжилжээ. Ар-Рахман нь “Аль-Каидагийн” цэргийн ажиллагаа зохион  явуулахыг хариуцдаг байсан бөгөөд, лив гаралтай хүн аж. Өнгөрсөн 5-р сард  Усама бен Ладеныг  устгасны дараа, бүлэглэлийн удирдлагад хоёр дахь хүн  болжээ. Нэрээ нууцлахыг хүссэн эх сурвалжийн мэдээлснээр, ар- Рахманыг  нь 8 –р сарын 22-нд  Пакистаны Вазиристан мужид хороожээ. Үүний өмнө АНУ  Атии абд ар-Рахманы байгаа газрын тухай мэдээлийг 1 сая долларын шагнал амлаж байсан юм.