АНУ ын зүүн эргээр явж буй “Айрин” далайн хүчтэй хар салхи Нью-Йоркт хүрчээ. Гэрчүүд тус улсын томоохон хотод хүчтэй салхи,  дуу цахилгаантай  аадар бороо орж буйг мэдээлж байна. АНУ ын нутаг дэвсгэр дээр хүчтэй хар салхинд 9 хүн  амиа алдсан тухай CNN мэдээлжээ. Сая орчим америкчууд гэрэл цахилгаангүй байна.  Энэ үеээр Нью Йорк хотын дарга Майкл Блумберг дахин хүний амь эрсдүүлэхгүйн үүднээс,  хотын оршин суугчдыг шилжих хөдөлгөөнөө зогсоон, гудамжинд гарахгуй байхыг уриалжээ. Үүний өмнө хотын дарга дээд зэргийн аюулгүй байдлын арга хэмжээ авсан дээр АНУ ын томоохон хотын нэг энэхүү хотод бүх төрлийн  нийтийн тээврийг зогсоосон юм. Онгоцны буудлууд хаалттай, ихэнх дүүргүүдийн иргэд нүүн шилжиж амжисан аж.  “Арйин” хүчтэй салхины хурд цагт 129 км байна. Ерөнхийлөгч Барак Обама мэдэгдэлдээ далайн хүчтэй салхи  нь түүхэнд орж мэдэх тул  хүмүүсийг орон нутгийн эрх баригчдын зөвлөгөөг дагахыг уриалжээ. АНУ ын зүүн эрэгт хоёр сая гаруй хүн эрх баригчдын даалгавраар орон гэрээ орхиж явжээ.   Хүчтэй салхи нь америкийн  65 сая орчим хүнтэй хотыг хөндөж мэдэх нь.  Сая хойд Каролиноос Коннектикута хүртэл 7 мужид онцгой байдал тогтоосон тухай зарлав.