Арабын орнуудын лиг Ливийн босогчдын  Шилжилтийн   үндэсний зөвлөлийг /ШҮЗ/ хүлээн зөвшөөрчээ. Ливид цэргийн ажиллагаа үргэлжлэн,Каддафийн талынхан болон босогчдын талынхнаас бүрдсэн эвслийн засгийн газар бүрдээгүй цагт  Африкийн холбоо ШҮЗ-ийг хүлээн зөвшөөрөхгүй. Дэлхийн 150 гаруй орнууд дахь Ливийн Элчин сайдын яамны орой дээрхн  Жамахирийн ногоон туг шинэ засгийн гурван өнгийн  тугаар солигдлоо. Гэтэл шинэ засгийн эрх баригчдыг зөвхөн 50 орон л хүлээн зөвшөөрөөд байна. Хамгийн сүүлд түүнийг Бахрейн, Ирак, Марокко, Нигерь болон Судан зөвшөөрчээ. Орос улс босогчдын засгийн газрыг Ливийн хууль ёсны засгийн газраархүлээн зөвшөөрхөд бэлэн байгаа тухайгаа Орос улсын  ерөнхийлөгчДмитрий Медведев мэдэгдсэн юм. Үүний тулд тэд улс орноо нэгтгэж чадахаа нотлох ёстой юм. Ингэхдээ Каддафийг огцроход болон Ливид дайны галыг зогсоож, улс төрийн яриа, хэлэлцээг эхлэхэд Орос улс сонирхолтой байна гэдгийг  ерөнхийлөгч илэрхийлсэн юм: «Бид үзэж буйгаар   НҮБ ын АЗ ийн  нэртэй 1970, 1973 дугаарын  тогтоолууд үг дуугүй биелэгдэх ёстой юм. Зөвхөн үүнийг биелүүлсэний дараа Ливийн газар нутагт энх амгалан болох ёстой. Нэгд. Хоёрдугаарт, бид ливичүүдийг хоорондоо эв зүйгээ ололцоосой гэж хүссэн юм. Хэрвээ босогчид тэвчээр хатуужил гаргаж ардчилсан эхлэлүүдээ улс орноо нэгтгэхээс эхлэвэл, бид мэдээж хэрэг тэдэнтэй зохих харилцааг тогтоох асуудлыг хэлэлцэх болно.   Харин одоо бол тус улсад хоёр засаглал байна.  Триполийг эзлэн авахад босогчдын гаргасан амжилтын хажуугаар Каддафийн талынхан нөлөөтэй хэвээр байгаа бөгөөд цэргийн чадвахаа хадгалсаар байна» гэж тэр хэлсэн. Одоогоор Лив нь эмх замбараагүй байдал, анрахид  улам гүнзгий орж байна гэж дорнодахины судлаач Юрий Зинин үзэж байна. Одоогоор эвлэрэл, тогтвортой  байдал руу  буцах чиглэлийн хүрд юунаас эргэхийг тэр ойролцоогоор ч хэлж мэдэхгүй  байна: «Сөрөг хүчин улстөрийн вакуумыг  хамгаалах чадвар үгүй . Улс орон даяаар засаг үгүй, гудамж талбайд полиц үгүй, дээрэм, хүчирхийлэл. Иракийн адил эмх замбараагүй байдалд  орох байх гэж айж байна.  Ливийн босогчдын бүрэлдэн тогтож буй нь партизаны маягтай болон нутгийн шинж чанартай, үүнээс олоод ШҮЗ ийн олон удирдагчид нэг нэгэнтэйгээ нэг ширээний ард сууж чадахгуй байна. ШҮЗ ийн тэргүүн огцорно гэж сүрдүүлсэн нь санаандгүй зүйл  биш юм.  Энэ нь Ливийн ирээдүйн төлөө сэтгэл түгшинхэд хүргэж байгаа юм.   Янз бүрийн дүгнэлтээр талуудын хоорондын мөргөлдөөнд 2-5 мянган хүн амиа алджээ. Цус үргэлжлэн асгарсаар л байна» гэж тэр хэллээ. Энэ нь ямар нэгэн сөрөг хүчнийхний тухай ярихад эрт байна гэсэн үг юм –гэж Олон улсын шинжилгээний хүрээлэнгийн захирал Евгений Минченко ийн ярьж байна: «Эмх замбараагүй байдлаар  дүгнэхэд   энэ нь Каддафийн ялалт байх.  Түүнийг хэн ч хаанаас ч олж чадахгуй байна.  Гэхдээ үүнийг хуурай газрын ажиллагаа явуулж нам болгох байх л даа.  Эдгээр ажиллагааны үр дагавар сүйрлийн болно.  Яагаад гэвэл Каддфийн идэглэм унавал, Лив нь гурван хэсэгт задран унана. Тэгээд  тэр нь нэг Ирак, Сомалийн дундах нэг дэлхийн том хар нүх болж хувирна. Лив нь тэгээд олон улсын тогтвортой байдлын үүднээс маш их асуудалтай тулгарна» гэж тэр хэлсэн. Энэхүү саналыг Орйхи-Дорнодын хүрээлэнгийн ерөнхийлөгч  Евгений Сатановский бас хуваалцаж байгаа юм шүү. Гэхдээ тэр байр сууриа өөр баримтаар илэрхийлж байна: «Хойд Африк, Сахарт хамгийн их харгис  хүчнээр “ Магрибын орнуудын Аль-Каида” болон “ 3аль-Каида” тооцогдож байна.  Хэрвээ Ливийн нутаг дэвсгэр дээр өрнөдөийн цэргүүд ирэх юм бол, европ, америкчуудтай буудалцахаар Йемень, Марокко, Алжир, Афганистан, Иракаас мянга, мянган  мэргэжилтнүүд ирнэ. Ливийг хөгжилтэй, ардчилсан европ маягийн орон болгон  хувиргана гэдэгт итгэмээргүй юм.  Ливид ийм ардчиллыг бий хүн ч байхгуй, бүрдүүлэх юм ч үгүй» гэж тэр хэллээ. Энэ долоо хоногт  Триполийг эзлэн авахад гадаадын цэргийнхнийг  шууд  бэлтгэн, оролцуулах нь  тодорхой болсон юм.  Би-Би-Сигийн эфирээр Британий цэргийн шинжээч Роберт Фокс Триполийг эзлэн авахад Катарын тусгайгийнхан, Нэгдсэн Арабын Эмират, АНУ, Их Британь, Францын цэргүүдийн дэмжлэгтэйгэээр явуулснаа хүлээсэн юм. Үүнийг Каддафийн ууган хүү Мухаммед Триполийн төлөө хуурай замын ажиллагаанд НАТО болон, гадаадын хөлсний цэргүүд оролцсон гэж мэдэгдсэн юм.  Үүний өмнө Муаммар Каддафи нь өөрөө босогчдын талд Ирак, Египтий  хөлсний цэргүүд байгаа, тэдний зарим нь олзлогдоод байгаа гэжээ. Түүнчлэн, сүүлийн үед АНУ, Их Британь болон Франц улс нь  Ливитэй хөрш  орнуудыг  хилийнхээ хяналтыг чангатгаж, хилээр Муаммар Каддафийн дэглэмд харъяалагдах  алт, зэвсгийг гаргахад саад учруулахыг шургуу уриалсаар байгаа юм. Түүнчлэн  Өрнөдийнхөн мөн  “Аль-Каидагийн “ гарт онцгой хортой бодис орж мэдэх юм гэж сэрэмжилж байгаа юм. Үүнтэй зэрэгцэн янз бүрийн дүнгээс үзэхэд босогчдын талаас илүү хувь нь Каддафийн эсрэг байлдаж байгаа боловч, угтаа “Аль-Каидагийн” хүмүүс аж.