Александр Анкваб Абхазын ерөнхийлөгчийн сонгуульд сонгогчдын  55  гаруй хувийн санал авч ялалт байгууллаа. Ээ тухай бямба гаригт Абхазын СЕХ ны тэргүүн Батал Табагуа сонгуулийн  урьдчилсан дүнг мэдэгдэхдээ зарласан юм. Ингээд ерөнхийлөгчийн үүрэг гйүцэтгэж байсан, дэд ерөнхийлөгч тус улсын гурав дахь ерөнхийлөгч болж байна. СЕХ ны тэргүүний мэдээлснээр Анквабын өрсөлдөгч нар түүнээс нилээд тооны  саналаар хоцорчээ. Жишээ нь, Ерөнхий сайд Сергей  Шамба  21 гаруй хувийн санал авсан байхад, “Абхазын нэгдсэн ардын чуулга” сөрөг хүчний намын тэргүүн Рауль Хаджимба 20 орим хувийн санал авчээ.  СЕХ ны тэргүүн энэ сонгуульд сонгогчдын оролцоо өндөр байсныг тэмдэглээд, тэд 72 % оролцсон гэв. Хэв журмын ямар нэгэн зөрчил огт гараагүй аж. Абхазуудын амьдардаг Орос улсын нутаг дэвсгэр дээр мөн сонгуулийг явуулсан юм. Ингэхдээ тэнд урьдчилсан дүнгээр Анкваб гарчээ. Москва хотын  санал өгөх байранд түүний төлөө Шамбугаас хоёр дахин илүү хүн саналаа өгчээ.  Черкессэд –Орос улсын нутаг ддэвсгэр дээрх хоёрдахь санал авах байранд –Анкваб Шамбуугаас 9 хүний санал илүү авчээ. Сонгуулийн дүнг Москвагийн ОУХДС ийн Кавказын судлгааны төвийн ахлах эрдэм шинжилгээний ажилтан Вадим Муханов ийн тайлбарлаж байна: «Абхаз, ОХУ ын харилцаа стратегийн шинж чанартай юм. Энэ сонгуулийн бүх нэр дэвшигчид  -Рауль, Хаджимба, Александр Анкваб болон Сергей Шамба –энэ тухай ярьцгааж байсан юм. Өнөөдөр Орос улс Абхазын санхүүгийн гол донор орон. Абхазын төсөв   ихэнхдээ Оросоос орж ирсэн хөрөнгөөр дүүрч байгаа. Түүнчлэн, тус улсын аюулгүй байдлыг оросын цэргийн баазын гэрээний хүрээнд  орос улсын хүчнийхэн хамгаалж байгаа юм. Абхазын хил хязгаарыг оросын хилчид хамгаалж байгаа, тиймээс Оростой харилцаа нь  Абхазын хувьд маш чухал юм. Яагаад гэвэл Абхазын хөрш –Гүржийн үйл ажиллагааг хэн ч урьдчилан таамаглаж чадахгуй юм. Үүнтэй холбогдуулан Абхазад  Орос улс  байгаа хүчин зүйл  нь маш чухал юм» гэж тэр хэллээ. Абхазын ерөнхийлөгчийн ээлжит сонгууль 2014 онд болох ёстой байв, гэтэл 2011 оны 5- р сард  ерөнхийлөгчөөр ажиллаж байсан  63 настай Сергей Багапш зуурдаар нас барсан юм. Тэрээр 2005 оноос тус улсыг тэргүүлж байсан бөгөөд ерөнхийлөгчийн сонгуулийг хоёр ч удаа ялж байсан юм. Түүний үед Абхазын Бүгд Найрамдах улсын тусгаар тогтнолыг хүлээн зөвшөөрсөн юм.