Сингапурт бямба гаригт сүүлийн 18 жилд анх удаа тус улсын ерөнхийлөгчийг сонгох сонгууль зохиогдож байна-гэж Ассошейтэд пресс агентлаг мэдээлжээ.Төрийн тэргүүний албан тушаалд ижил  овогтой  дөрвөн хүн нэр дэвшээд байна.  Сонгогчдын саналыг авахаар дэд ерөнхий сайд асан Тони Тан, далайн тээврийн  компаний тэргүүн  Тан Чен Бок, даатгалын холдингийн экс тэргүүн Тан Кин Лян болон бүс нутгийн хөрөнгө оруулалтын зөвлөх Тан Жи Сей нар байна. Санал авах байрууд орон нутгийн цагаар 08:00 нээгдэж, яг 12  цагийн дараа хаалгаа барих аж. Үүнээс хойш хэдэн цагийн  дараа урьдчилсан мэдээг зарлах аж. Нэрсийн жагсаалатанд бичигдсэн сонгогчид шуудангаар үүнээс өмнө саналын хуудсуудыг авчээ.  Тус улсын одоогийн ерөнхийлөгч  Натан  1999, 2005 онуудад өрсөлдөгчгүй сонгуульд хоёр удаа  ялсан төдийгүй, 8 –р сарын 31 нд түүний бүрэн эрхийн хугацаа дуусна.   Шинээр сонгогдсон ерөнхийлөгч нь 9-р сарын 1- нээс төрийн тэргүүний албан тушаалд орно.