Японы эрх баригч намын таван гишүүн бямба гаригт Ерөнхий сайд Наото Каног огцроход энэ  албан тушаалд өөрсдийн  нэрийг  дэвшүүлээд байна. Энэ тухай Киодо агентлаг  мэдээллээ. Энэ албан тушаалыг авч чадвал,  Засгийн газрын тэгүүний сэнтийг яллаа гэсэн  үг .  Олон нийтийн дунд явуулсан  санал асуулгаар Японы ГХЯ ны сайд асан 49 настай Сейдзи Маэхаре байж магадгүй юм.  Бусад нэр дэвшигчдийн дунд сангийн сайд, тээврийн сайд байна. 8-р сарын 29 нд Японы Ардчилсан намын гишүүд шинэ даргаа сонгох юм. 8-р сарын 30 нд шинэ Ерөнхий сайд томилогдоно. Наото Кано 8-р сарын 26 нд албан тушаалаасаа огцрох болосн тухайгаа мэдэгдсэн юм. Тус улсад өнгөрсөн 3-р сард гарсан байгалийн сүйрлийн үр дагаврыг арилгахад түүний  явуулсан үйл ажиллагааг хангалтгүй гэж япончууд үзэж байгаа юм.