Орос, Хятадын худалдаа-хөрөнгө оруулалтын хамтын ажиллагаа эрчимтэй хөгжиж байна. Энэ тухай сэтгүүлчдэд ОХУ ын Эдийн засгийн хөгжлийн сайд Эльвира Набиуллина баасан гаригт хоёр орны засгийн газар хоорондын худалдаа-эдийн засгийн хамтын ажиллгааны дэд комиссийн 14 –дэхь хуралдааны дүнгийн талаар  сэтгүүлчдэд мэдэгдлээ.Тэрээр тэмдэглэхдээ, өнгөрсөн жил Хятад улстай  худалдааны нийт хэмжээ 50 гаруй % өссөн -гэв. Сайд эмэгтэйн ярьснаар, хуралдаан дээр орос-хятадын хамтын ажиллагааг эдийн засгийн онцгой бүсүүдэд  хагжүүлэхээр болон бүс нутгуудтай  эдийн засгийн харилцааг гүнзгийрүүлэхэд анхаарал хандуулна гэжээ.  Набиуллина : дэд комиссийн ажилд хоёр талын бүс нутгуудын эрх баригчдын төлөөлөгчид оролцсон-гэж цохон тэмдэглэв. Хятадын төлөөлөгчдийг БНХАУ ын Худалдааны сайд Чэнь Дэмин тэргүүлсэн гэжээ.