Алс –Дорнодын Хасан дүүргийн тэнгисийн усанд сүүлийн нэг сарын дотор гурав дахь удаагаа акул загас хүн рүү  дайрлаа.  Славянка  тосгоны   26 настай оршин суугч  Далайн махчны дайралтанд өртжээ. Эмч нарын мэдээлж буйгаар өвчтөний биеийн байдал аминд нь аюулгүй байгаа аж.  Орон нутгийн эрх баригчид тэнгийсийн усанд шумбахыг дахин хориглов. Мэргэжилтнүүд үүний өмнө акулын хүн рүү дайрах заналхийлэл багассан гэж үзээд, хоригийг цуцалсан байсан аж.  Приморийн түүхэнд хүн рүү махчин загас дайрах болсон  тохиолдол нь анх энэ 8-р сарын  17 нд гарчээ. Тэр үед 25 настай эрэгтэй хоёр сарвуугүй болсон юм.  Түүнээс нэг өдрийн хойно дайралт давтагдаж  өсвөр насны эрэгтэй хүүхэд нэг хөлөндөө хүнд шархадсан юм. Дээрх хоёр хүний амь нас аюулгүй байгаа.