Бямба гаригийн бага үдээр  “Айрин” хүчтэй салхины улмаас   Нью-Йоркийн гол онгоцны буудлууд онгоц хүлээж авахгуй хаалттай байх нь.  Хэрвээ нислэгүүд хойшлогдон зорчигчид терминалд үлдэх боловол онгоцны буудлуудад хоол хүнс, ус  болон унтлагын хэрэгслийн нөөц байгаа аж. Түүнчлэн хотын тээвэр, тэр ч бүү хэл метро зогсох юм . Барак Обама саяхан Нью-Йорк хотод онцгой байдлын дэглэм тогтоосон тухай зарласан. Нью-Йоркийн хотын дарга  Майкл Блумберг 250 мянган хүнийг нүүлгэн шилжүүлэх шийдвэр гаргажээ. Цаг уурчдын үзэж буйгаар Карибын тэнгийсээр явсан “Айрин” хүчтэй салхи АНУ ын зүүн эргийг хөндөх гэнэ. 65 сая хүртэлх хүн байгалийн сүйрлийн бүсэд байж мэдэх болоод байна.