Ливийн нийслэл Триполь хотод ширүүн тулалдаан үргэлжилсээр байна. Цэргийнхэн болон Каддафийн талынхан босогчдоос нийслэл хотын Бу-Салим дүүргийг булаан авчээ. Арабын телевизийн сувгуудын мэдээлж буйгаар мөргөлдөөнд  хэдэн арван босогчид болон тэдний талд байлдсан гадаадын хүмүүс амь үрэгджээ.Босогчид  Триполийн ихэнх хэсгийг эзлэсний дараа гудамжинд дээрэмийн тонуул эхэлжээ. Дээрэмчид Жамахирийн Үндэсний музейг ч зүгээр орхисонгүй. Хэдэн өдрийн ширүүн тулалдааны дараа босогчид нь баасан гаригт Тунистэй хиллэх  Рас-Ждир гол  хийлийн боомтонд хяналт тавьлаа.  Нөгөөтэйгүүр,  Каддафийн төрөлх хот Ситрын нутгийн иргэд өөрсдийн удирдагчийг дэмжинэ гэж мэдэгджээ.      ШҮЗ нь, мэдэгдэж байсныхаа эсрэг аюулгүй байдлын үүднээс нийслэл хотод нүүж очоогүй байна. Зарим мэдээнээс үзвэл, босогчдын удирдагчид Нафуса ууланд байгаа аж. Каддафийн байгаа газар одоогоор тодорхой бус байна. НҮБ ын Ерөнхий нарийн бичгийн дарга Пан Ги Муны мэдэгдэлд: Ливи рүү олон улсын бүрэн эрхт элч төлөөлөгчийг томилсон нь тус улсад тогтвортой байдлыг сэргээхэд болон хүчирхийлийг зогсооход тус дэм болно гэж  дурьджээ.