Сири улсыг хямралаас гаргах арга замыг ОХУ эрэлхийлж байна. Энэ тухай НҮБ ын дэргэдэх ОХУ ын байнгын төлөөлөгч Виталий Чуркин сэтгүүлчдэд мэдэгджээ. Түүний ярьснаар Москва Дамаскад хориг тогтоох  тухай асуудлыг дэмжихгүй байгаа бөгөөд Сирийг хүчирхийлэлийг зогсоохыг уриалсан дипломат харилцааг санал болгож байна. Энэ зорилгоор 8-р сарын 29 нд Москвагийн өндөр тушаалын төлөөлөгч  Дамаскад очно. Баасан гаригт Орос улс Сирийн асуудлаар тус улсын засгийн газрыг шинэчлэлийн үйл ажиллагаагаа шуурхайлахыг уриалсан тогтоолын төслийг НҮБ ад хэлэлцүүлэхээр орууллаа. Москвагийн санаачлага нь зөвшөөрлийн шинжгүй бөгөөд үүнд Дамаскийн үйл ажиллагааг буруушаасангүй.  Үүнтэй зэрэгцэн  баасан гаригт АНУ ын болон өрнөдийн нилээд хэдэн орнууд  НҮБ ын АЗ ийн хуралдаанд “ливийн тогтоолын ижил” бөгөөд ерөнхийлөгч Башар Асадын  дэглэмийг буруушаасан өөрсдийн тогтоолын төслийг  оруулжээ.