Орос улсад 2014 оноос эхлэн тамхитай тэмцэх хууль хүчин төгөлдөр болно.Тамхины хайрцаг дээр хавдраар өвчилсөн  хүний дотор эрхтэний  зураг байна гэж Орос улсын ариун цэврийн ерөнхий эмч Геннадий Онищенко мэдэгдэв. Хуулийн төсөл нь 2014 оноос үйлчлэх бөгөөд Орос улсад зорчигч тээврийн холын замын галт тэрэг, усан онгоц болон нисэх онгоцны буудлуудад тамхийг хориглох юм.  2015 оноос Орос улсад зочид буудлын өрөө, кафе, шөний клубын газруудад тамхи татхыг  хориглох юм. Нэг хайрцаг тамхины хамгийн доод үнийг 61 рубль болгохоор төлөвлөж байна. Хамрын болон зажилдаг тамхи  хуулийнд хамрагдахгүй юм.