Британий  онгоцнууд Ливийн Сирте хотын томоохон  цооногийг бөмбөгдсөн гэж Британий БХЯ-ны тэргүүн  Лайам Фокс баасан гаригт мэдэгджээ. Түүний ярьснаар “Торнадо” онгоцнууд нь баасан гаригийн шөнө Сирта хотод агаарын цохилт өгчээ. Гэхдээ хотыг эзлэн авах дайралтаа хийхийг яарахгүй байна. Тэд Сирта хотыг сайн дураараа бууж өгөхийг хотын удирдлагууд болон амхад насны хүмүүстэй хийсэн яриа,хэлэлцээ хийхдээ санал болгожээ. Үүний өмнө францын эрх баригчид Муаммар Каддафийг  одоогийн байдлаар өөрийн төрөлх хотод буюу Сиртад байгаа гэж мэдээлж байжээ.