Хятадын цэргийн хүч чадал таамаглаж байснаас илүү хурдан өсч байна гэж америкийн шинжээчид үзжээ. БНХАУ-ын цэргийн хүчний шинэчлэл нь америкийн цэргийн шинжээчдийн  үзэж буйгаар АНУ-ын стратегийн сонирхолд занлахийлж байгаа аж. АНУ-ын Конгрессд цэргийн байгууллагаас бэлтгэж ирүүлсэн  илтгэлд ийнхүү дурьджээ.Илтгэлийг зохиогчид гол анхаарлыг цөмийн шинэчлэлийг хазаарлах хүчийг “тооноос чанарт” шилжүүлэхэд төвлөрүүлжээ.  Илтгэл зохиогчдын дурьдснаар: Хятад улс цөмийн зэвсгээ салангад толгойтой байлдааны шинэ пуужингаар нэмэгдүүлж байгаа аж. Тэд түүнийг газар дор зооринд нууж байгаа гэнэ. Түүнчлэн, Хятад улс нь ПДХС-ийн амдан устгах пуужингийн  уршилт хийж явуулж байна.Эдгээр дэвшлүүдийн дунд нисэх тээгчдийн үйлдвэрлэлийн  хөтөлбөр амжилттай хэрэгжиж байгаа бөгөөд “стелс” технологийг ашиглан  хятадын анхны сөнөөгч J-20 дараах загварыг дуусах ажил явагдаж байгаа аж.  Илтгэлийг зохиогчид    сүүлийн үед  Хятадын түрэмгийлэлийн бодлогын тухай шинжээчдийн  ярьж байгаатай санал нэгтэй буйгаа тэмдэглэжээ. Тухайлбал, Пентагоны шинэ илтгэлд Хятадын  зэвсэгт хүчний стратеги нь хэт орчин үеийн түвшинд, тухайлбал, сансар, кибер орон зайд  дэлгэрч байгаа тухай дурьджээ. 

         Илтгэлийг зохиогчид Хятадын ЗГ нь  Зэвсэгт хүчнийг шинэчлэхэд харагдахуйц үр дүн өгч байна гэх дүгнэлтэнд хүрээд байгаа аж. Орос улсын аюулгүй байдлын тулгамдсан асуудлын шинжээч, Холбооны аюулгүй байдлын захирал асан армийн генерал Николай Ковалёв үүнтэй санал нэгтэй байна. Тэрээр Пентагоныг дэмжээгүй гэхдээ, Хятад улс цэргийн шинэ хүч чадалтай болох нь  бүс нутагт тогтворгүй байдлыг бий болгоно гэдэг ойлгомжтой гэж үзэж байна. «Сүүлийн хэдэн жилд үнэхээр Хятадын цэргийн хүч чадал  хэд дахин өссөн. Үүнд тус  улс  дэс дараатай авсан бодлогын дүнд хүрсэн юм. Үүнд тэд хөрөнгө санхүүг хайрладаггүй.   Хятад улс дэлхий дахинаар нэг ширхэг хийгдсэн бүх цэргийн техникийн загварыг түүн авдаг, дараа нь үйлдвэрүүддээ олноор үйлдвэрлэдэг. Гэхдээ би америкчуудын тэнцвэр алдагдана гэдэгтэй санал нийлэхгүй байна. Харин Хятад улс  өнөөдөр  дэлхийн хамтын нйимгэмлэгтэй хангалттай тодорхой хэлээр ярьж байгаа. Миний бодход хазайсан юи энд байхгүй л болов уу» гэж Николай Ковалёв хэллээ.

         Канад, АНУ-ын хүрээлэнгийн орлогч захирал Павел Золотарёв сүүлийн үед Хятад улс хүчтэй үсрэлтийг  Энэтхэг улсын нэгэн адил хийж байна. Гэтэл өрсөлдөөнтэй, цэргийн хүчтэй хүчин  чадалтай  хоёр гүрэн байгаа нь аюулгүй байдлын тодорхой баталгаа юм. Энд баланс тэнцвэртэй байна. Хятад улсын цэргийн хүчин чадлыг хэт дэвэргэж хэрэггүй, гэхдээ АНУ-ын бүс нутагт нөлөөлөх цэргийн хүч буурч байгаа нь бодитой юм. Үүнийг хүлээн зөвшөөрөх хэрэгтэй. Хятад улс Пентагоны илтгэлд эсэргүүцлээ илэрхийлээд авсан. БНХАУ-ын БХЯ-ны тэргүүний хэлснээр, хятадын цэргийн хүчин чадлын тухай илтгэл нь  БНХАУ, АНУ-ын хоорондын цэргийн салбарын харилцаанд хор уршиг тарьж байна гэж мэдэгджээ. Үүнтэй холбогдуулан Хятад  улс АНУ-аас илтгэлийг бэлтгэх ажлыг зогсоохыг шаардсан юм. Олон жилийн практик  тасрана гэдэгт итгэхэд хэцүү юм. Пентагоны шинжээчид  Хятадын  цэргийн хөгжлийг анхааралтай ажиглах л болно.  Ямар дүгнэлт цаасан дээр буух нь гол биш, харин шинжээчдийн ажлаас ямар дүгнэлт гаргах вэ гэдэг нь чухал юм. Одоогоор Вашингтон нь хятадын цөмийн зэвсгийг  хазаарлах урсгалдаа үргэлжлэн ажиллаж байна. Ийм маягаар АНУ Вьетнамд  зэвсэг зарах хоригийг цуцлах боложмийг хэлэлцэж байна.  Сүүлийн үед  Вашингтоны үзэж буйгаар АНУ, Энэтхэгийн хооронд  цэрэг-техникийн  хамтын  ажиллагаа  хүчтэй нэмэгдэж байна, энэ нь Хятадын өсч байгаа нөлөөг тэгшитгэх гэж тэр. Хамгийн чухал нь бүс нутгийн маргаанаас болоод АНУ-ын шүүмжлэгчид Бээжингийн талд орчихгүй л байгаасай.