Өнөөдөр 8-р сарын 26-нд Абхаз, Өмнөд Осетид тусгаар тогтнолын гурван жилийн ойг тэмдэглэх гэж байна. 2008 оны 8-р сард гүржийн арми   Өмнөд Осет рүү ширүүн дайралт хийсний дараа Орос улс хариу хатуу  цохилт өгч, тус улсын тусгаар тогтнолыг анх хүлээн зөвшөөрсөн юм.  Тэр үед гүржийн цэргийн ажиллагааны  улмаас хэдэн зуун хүн амь үрэгдэж, хэдэн мянган хүн шархадсан юм. Гэхдээ  Тбилисийн улс-төрийн хүчний энэхүү ажиллагаа дэлхийн  улстөрийн газрын зураг дээр шинэ улс бий болгосон юм. Өнөөдөр улс төрчид  Абхаз, Өмнөд Осетийг 2008 оны 8-р сард хоёр дахь удаагаа төрсөн гэж үзэж байна.  Дмитрий Медведевын болон бусад бүгд найрамдах улсуудын тэргүүн нарын нэг бус удаа тэмдэглэж байснаар гурван жилийн өмнө ЗСБНХУ задарсны дараа бараг хорин жил Гүрж улс хүчээр уусгах бодлогыг явуулахыг оролдон, тусгаар тогтнох эрхийг  нь салгаж байсан жижиг ард түмнүүдийг Орос улс өөрийн хамгаалалтанд авсан юм. Үүний өмнө Орос улсын ерөнхийлөгч Дмитрий Медведев Абхазын тэргүүнтэй уулзахдаа, Эдуард Кокойтод  тусгаар тогтнолын ойн  баярын мэндийг  хүргэсэн юм. «Энэ бол өмнөд осетийн ард түмний хувьд маш том үйл явдал болсон юм.  Тэр цагаас хойш гурван жил өнгөрөөд байна. Улс маань хөгжин цэцэглэж, амжилтанд хүрч байна. Мэдээж хэрэг хөгжил дагасан хүндрэл гардаг» гэж Дмитрий Медведев хэллээ. Эдуард Кокойта нь өөрийн зүгээс 2008 онд түүний улсыг шийдвэртэй дэмжсэн Орос улсад  талархал илэрхийлэн, оросын эрх баригчдын  шийдвэрийг эр зоригтой байсан гээд  өмнөд осетийн ард түмний хувь заяаг шийдсэн гэв.Түүнчлэн, Цхинвал, Сухумиийн  тусгаар тогтнолыг Никарагуа, Венесуэл болон номхон далайн нилээд хэдэн орнууд хүлээн зөвшөөрсөн юм. Тус Бүгд найрамдах улсуудын аюулгүй байдлын баталгаагаар  тэдний нутаг дэвсгэрт оросын цэргийн баазыг хоёр талын хэлэлцээрийг үндэслэн байрлуулах болсон юм.

         Абхаз, Өмнөд Осетийн тусгаар тогтнолын ач холбогдлыг  юуны өмнө абхазууд болон осетчүүд мэдэрч байгаад оршиж буй юм гэж Улс төрийн хүрээлэнгийн  захирал Сергей  Марков тайлбарлаж байна. "Тэдэнд тусгаар тогтнолоо хүлээн зөвшөөрсөн явдал нь амьдралын  аюулгүй байдлын болон эдийн засгийн хөгжлийн эрх зүйн үндэс болсон юм. Эдгээр орнууд азтай. Тэд ЗСБНХУ задарч унасны дараа түр хугацаанд засгийн эрхэнд нацианалистүүд ирсэн  Гүржийн хил дээр оршиж байсан юм. Абхаз, Осетинтэй хэвийн Бүгд найрамдах улс байгуулахын оронд Саакашвили нь нэгдсэн улс байгуулж, осетин, абхазуудыг  буулгаж авахыг хүссэн юм.  Маш том мөргөлдөөн гарсны улмаас тусгаарлагдаж, геноцидын заналхийлэлд орж, өөрийн нутгаас хөөгдөх болсон юм. Энэ заналхийлэл бараг 20 жил үргэлжилсэн юм. 2008 онд оросын удирдлагын шийдвэртэй үйл ажиллагааны дүнд Абхаз,Өмнөд Осети нь тусгаар улс болон хүлээн зөвшөөрөгдөн, Орос улс тэднийг өөрийнхөө газар нутаг дээр эзэн болох эрхийг хамгаалахын тулд эрх зүйн суурийг тавьсан юм" гэж Сергей  Марков хэллээ. Өнөөдөр Абхазид /8-р сарын 26-нд / тусгаар тогтнолын өдрийг тэмдэглээд зогсохгүй, ерөнхийлөгчийг сонгож байна. Мэдээж хэрэг, энэ баярын  өдөр нь манай иргэдийн хувьд их үйл явдлын өдөр юм. Гүржид урьдын адил байгаа зүйлийг хүлээн зөвшөөрч чадахгүй, өдөөн хатагалгын чанартай  зүйлүүдийг  баримталж байна. Тбилис нь хоёр улсын тусгаар тогтнолыг хүлээн зөшөөрөхгүй байгаа төдийгүй, Абхазтай  ч, Осетитэй  ч  дипломат замаар мөргөлдөөнийг зохицуулах  хүсэлгүй байгаа юм. Эцсийн дүнд  соёл, эдийн засгийн, тэр ч бүү хэл зэрэгцээ орнуудын  энгийн хүн ёсны хэлхээ холбоо илүү хүчтэй юм билээ. Сухуми, Цхинвал нь эргэлт буцалтгүй тусгаар тогтносон улс болсон юм. 8-р сарын 26-нд Тусгаар тогтнолын өдөр. Тэдний баяр нь урт удаан цус асгаруулсан дайны ялалтын бэлэг тэмдэг юм.