Ливийн Шилжилтийн үеийн  үндэсний  зөвлөл /ШҮҮЗ/Триполь руу нүүж ирлээ. Өнөөдрөөс эхлэн сөрөг хүчний бүх удирдлага - НАТО-гийн туслалцаагүйгээр эзлэн авч чадахгүй байсан албан ёсны нийслэл хотоос үйл ажиллагаагаа явуулна. Энэхүү шуугиантай мэдэгдэл нь эвслийг цохилтонд оруулаад зогсохгүй, түүний дотор улс төрийн хүчтэй хүндрэл учруулж болох юм гэж шинжээчид үзэж байна. Шилжилтийн үеийн үндэсний зөвлөлийн /ШҮҮЗ/ албан ёсны төлөөлөгч Фадлаллах Харун  мэдэгдэлдээ: тухайлбал, НАТО-гийн үүрэг цэрэг дайчдын бүлэг бий болгоход оршиж байсан гэв. Тэднийг Триполь руу нууцаар буулгаж байжээ. Түүнчлэн, британий болон францын сэтгүүлчид НАТО-гийн хуурай замын цэргүүд Ливид байгааг  гэрчилжээ. Үйл явдал ингэж өрнөх нь тодорхой байсан юм гэж Оросын ШУА-ийн Африкийн хүрээлэнгийн дэд захирал Леонид Фитуни хэлээд «НАТО гурван долоо хоногийн өмнө НҮБ-ын АЗ-ийн тогтоолын хүрээнд үйл ажиллагаагаа явуулж байгаа, мөргөлдөж буй талуудын аль нэгний талд орохгүй гэж мэдэгдэж байсан юм.  Өнөөдөр  бид бүх нөхцлүүд хойш тавигдаж, мөргөлдөөнд  НАТО холбоотны хувьд сөрөг хүчнийхэнтэй оролцсоноор хоёр биш, гурван тал  оролцож байгааг харж байна.  Энэ нь  сөрөг хүчнийхний эгнээнд НАТО-гийн зааварлагчид Триполийг эзлэн авахын өмнө  гарч ирэхэд ойлгомжтой болсон  юм. Триполийг сөрөг хүчнийхэн төдийгүй НАТО-гийн тусгай албаны төлөөлөгчид эзлэн  авсан юм. Тэднийг  замаа цэвэрлэсний дараа сөрөг хүчнийхэн  Каддафийн цэргүүдтэй шууд тулалдсан юм.  Харин одоо хэрвээ АНУ хурандааг хайх ажилдаа орох юм бол, энэ нь хуурай газрын ажиллагаа эхлэж байгаа нь тэр» гэлээ.

     Нөгөөтэйгүүр, ШҮҮЗ-ийн албан ёсны мэдэгдэлийг  фото, дүрс бичлэгээр  баримтжуулсныг НАТО-гийн удирдлага   НҮБ-ын АЗ- ийн тогтоолын хүрээнд үйл ажиллагаагаа явуулсан гэж  зүтгэсээр байгаа. Тухайлбал, 8-р сарын 23-нд албан ёсны төлөөлөгч Оана Лунгеску мэдэгдэлдээ НАТО нь хуурай газрын ажиллагаа явуулаагүй бөгөөд түүнийг хэрэгжүүлэхгүй гэжээ. Гэхдээ үйл явдлын иймэрхүү өрнөл нь жинхэнэ утгаараа эвсэлд сөргөөр нөлөөлнө. Шинжээчид  үүнийг НҮБ-ын АЗ-ийн нилээд хэдэн орон эрс буруушаана гэж үзэж байна. Ийм хагарал нь байгууллагын дотор гарч мэдэх юм. Энэ нь НАТО-г Ливид засгийн эрхийг шилжүүлэхээс зайлуулахад хүргэж сөрөг хүчний шинэ зохион байгуулалтын анхны алхам болж мэдэх юм.  Тэр тусмаа тэдний  дунд санал зөрөлдөөн байгаа нь  ойлгомжтой гэж Леонид Фитуни тэмдэглэд «Сөрөг хүчнийхэн тэдний гарт засгийн эрх ирснийг   тунхагласан. Гэхдээ энэ нь тэдний туйлын зорилго. Жинхэнэ бодит амьдрал дээр  аль ч хувьсгалын үед байдгийн нэгэн адил,  нийтлэг дайсныг дарахад жинхэн харьцаагаа харуулж  эхэлдэг. Хэн нь хамгийн гол нь вэ, хэн нь илүү хүчтэй вэ. Тэгээд олон бүлгүүдийн нэг нь тодорхой үед бусдаасаа илүү хүчирхэг болдог. Тэр нь өөрийнхөөрөө бусадтайгаа харилцаагаа  тохируулдаг» гэв. Нилээд хэдэн шинжээчдийн үзэж буйгаар Триполийг эзлэснээр НАТО болон босогчид өөрсдийгөө үүрэнд хөөж оруулжээ. Нэгдүгээрт, одоо болтол Каддафийн хаана, ямар нөөцтэй байгаа  нь тодорхой бус. Триполийн нилээд хэдэн дүүргүүд түүний талынхны гарт байсаар байна. Хоёрдугаарт, ШҮҮЗ нь саяхан хийсэн мэдэгдэлдээ цэргүүдийнхээ дунд дээрэм тонуулын ажиллагааг зогсоож чадахгүй байна гэж  мэдэгдсэн.  Энэ нь саяхныг хүртэл Каддафийн талыг дэмжиж байсан   орон нутгийн иргэдийн хариу үйлдэлд хүргэж мэдэх юм. Эцэст нь хэлэхэд  Ливийн мөргөлдөөн нь дуусах болоогүй төдийгүй маш удаан үргэлжилж магадгүй юм.