Олон улсын сансрын станцын оролцогч түнш-орнуудын  хувьд “Прогресс-М-12М”ачааны хөлгийн нислэг амжилтгүй болсон нь  100 сая долларын хохирол учруулах нь. Гол хохирлыг Орос улс өөртөө хүлээнэ гэж Интерфаксд Оросын сансрын салбараас мэдээлжээ. Хохирлын нийт дүнд  пуужин тээгчийн, хөлгийн болон хөөрөх үйлчилгээ, пуужингийн түлш, бусад  материалуудын  үнэ  өртөг оржээ. Агентлагтай  ярилцагч сануулахдаа “Прогресс ”нь Олон улсын сансрын станц руу  2,5 тонн төрөл бүрийн ачаатай явжээ.  Хөлөг онгоцонд төхөөрөмж, ОУСС-ын бакны түлш, кислород, ундны ус, сансрын нисгэгчдийн хоол хүнс, ариун цэврийн хэрэгсэл зэрэг байжээ.Энэ бүгдийг нийт хохиролд оруулах ёстой юм гэж тэр хэллээ.Олон улсын сансрын станцын хөтөлбөрт Орос, АНУ, Европын сансрын агентлаг, Канад, Япон улсууд  оролцож байгаа юм.