Хятад улс  АНУ-ын БХЯ-наас нийтлүүлсэн хятадын цэргийн хүч чадлын тухай илтгэлийг эрс буруушаажээ.  Энэ тухай Хятадын БХЯ-ны албан ёсны төлөөлөгч Ян Юйцзюнь мэдэгджээ.  Илтгэлд Хятад улс Тайванд “цэргийн заналхийлэл” бий болгож, Хятад улсын сансар, сүлжээний аюулгүй байдлын салбарт баримталж буй бодлогыг эргэлзээтэйд үзсэн нь үндсэлгүй зүйл гэж үзжээ. Хятадын цэргийн хүч чадлын тухай   илтгэлийг нийтэлсэн нь АНУ, БНХАУ-ын  хоорондын цэргийн салбарын харилцаанд хохирол учруулж байна гэж Ян Юйцзюнь үзжээ. Үүнтэй холбогдуулан тэрээр АНУ-аас энэхүү илтгэлийг бэлтгэх ажлыг  зогсоохыг   шаарджээ. Пентагоны 2011 оны илтгэлд Хятад улс цөмийн зэвсгээ шинэ үеийн салангид толгойтой пуужингаар нэмэдгдүүлж байгаа гэжээ. Пентагон  нь анх удаа Хятад улс 80 км өндөрт байг устгаж чадах   ПДС-ийг боловсруулж байгаа  тухай цохон тэмдэглэжээ. Илтгэлд  Хятад улс хиймэл дагуулын эсрэг зэвсэг үргэлжлүүлэн боловсруулж байгаа бөгөөд анх 2007 онд туршилт хийсэн гэжээ.