НҮБ Ливийн нийслэл хотоос гадаадын иргэдийг нүүлгэн шилжүүлж эхэлжээ. Олон улсын байгууллагын нүүлгэн шилжүүлэх ажлыг зохион байгуулахад оролцож байгаа тусгай усан онгоц    Триполийн боомтод ирээд байна.  Тэрээр  Каддафийн цэргүүд болон сөрөг хүчнийхний хооронд хүчтэй тулалдаан болж байсны улмаас  мягмар гаригт боомтод орж чадаагүй юм. Цагаачид нь ихэнхдээ африкийн орнуудын, тухайлбал, Египт, Алжир, Мароккогийн иргэд юм. Гэхдээ тэдний дунд Канад, Итали, Филиппины иргэд ч байна. Тэднийг Бенгаз руу  аваачсаны дараа Египттэй залгаа хилээр эх оронд нь буцаах юм.