БНАСАУ- ын удирдагч ОХУ-ад хийсэн айлчлалынхаа дараа   пүрэв гаригт Хятадын зүүн-хойд хэсэгт хүрэлцэн очжээ. Энэ тухай Синьхуа агентлаг мэдээллээ.  БНАСАУ-ын удирдагчийн айлчлалтай холбогдолтой тодорхой мэдээлэл үгүй. Хятад улс нь Пхеньяны эдийн засаг, дипломат харилцааны гол эх сурвалж болдог юм. Ким Чен Ирийн 5-р сард хийсэн айлчлалын үеэр талууд хамтын ажиллагааг цаашид хөгжүүлэхээр хэлэлцэн тохиролцжээ. БНАСАУ-ын тэргүүний ОХУ-д хийсэн албан ёсны айлчлалын гол зорилго бол  Орос улсын Ерөнхийлөгч Дмитрий Медведевтэй хийх уулзалт байсан юм. Уулзалт лхагва гаригт Улаан Үд хотод болж өнгөрсөн юм. Уулзалтын гол үр дүн Москва Пхеньяны хоорондын хийн салбарын  хамтын ажиллагааг эхлэх хэлэлцээр байсан юм. Оросын хийн хоолойг  Өмнөд Солонгос руу  БНАСАУ-ын нутгаар дамжуулан тавих тухай яригдаж байгаа  юм. БНАСАУ-ын удирдагч Ким Чен Ир айлчлалаа өндөрлөхдөө Оросын Ерөнхийлөгч Дмитрий Медведевт зочломтгой, халуун дулаан хүлээж авсанд талархал илэрхийлж цахилгаан утас илгээжээ. Энэ тухай баасан гаригт  ЦТАК мэдээллийн агентлаг уламжилжээ. Ким Чен Ир “хэлэлцээрийн үеэр хоёр талын харилцан сонирхож буй асуудлуудаар оросын ерөнхийлөгчтэй  зөвшилцөөнд хүрсэнд сэтгэл хангалуун байна “гэж  цохон тэмдэглэжээ.