БРИКС-ын орнууд  нь дайны дараах Ливи улсын сэргээн босголтонд   харилцан ажиллагаагаа эрчимжүүлэх ёстой. Хятадын ГХЯ-ны тэргүүн Ян Зечин бразилийн ГХЯ-ны тэргүүн  Антонио Патриоттой утсаар ярихдаа  ийн мэдэгджээ. Тэрээр мэдэгдэлдээ таван орнууд, мөн Орос, Энэтхэг, ӨАБНУ нь  Хойд Америкийн байдалд эерэг нөлөө үзүүлэхийн тулд өөрсдийн бодлогыг эрчимтэй зохицуулах ёстой юм гэжээ. Хоёр сайдын энэхүү яриа нь  ливийн босогчдын хэвлэл мэдээллийн менежер Абдельджалиль Маюфын нефтийн FGOCO компаний хийсэн мэдэгдлийн дараа болжээ. Тэрээр хэлсэн үгэндээ  “Хятад, Бразил, Энэтхэг улсуудад зарим нэг асуудал тулгарч болох юм” гэжээ.  Тэр өдөр Хятадын үндэсний нефть-хийн корпорац нь Ливид хэрэгжүүлж буй ирээдүйтэй нилээд хэдэн  геолог-хайгуулын төслүүдээ тус улсын дотоод байдал хүдэрснээсболж хааж байна гэж  мэдэгджээ. Ийм тохиолдолд  Хятад улс БРИКС-ийн нэр хүндэд хандах болсон нь ойгомжтой юм гэж Улстөрийн  судалгааны төвийн захирал Владимир Елисеев “Оросын дуу хоолойд” өгсөн ярилцлагадаа тэмдэглээд «Сайдын мэдэгдэл нь БРИКС-ын гишүүн орнууд  тухайлбал, Хятад улс нь Ливид шинэ байр эзлэх бодолтой байгааг гэрчилж байна. Нөхцөл байдалд нөлөөлөх сонирхол, тухайлбал, тэнд Хятадын эрчим хүчний сонирхол бий юм. БРИКС-ийн далбаан дор өөрийн байр сууриа хамгаалан, өмгөөлөн байна.  Тэр тусмаа энэ механизмын олон улсын нэрг хүнд өсөн нэмэгдэж байгаа ч хэлэх үү» гэлээ.

   Ливийн иргэний дайн, Өрнөдийнхний улс төрийн болон цэргийн сөрөг хүчний дэмжлэгээс болж 50 төсөл хэрэгжүүлж байсан   Хятадын 75 компани хаалгаа барихад хүрчээ.  Хохирол нь 20 тэрбум доллар байна. Энэ хөрөнгө нь эргэлт  буцалтгүй алдагджээ. Үүний өмнө эзэмшиж байсан газрууд нь хараахан эзэнгүй байна. Шинэ Ливид буцаж ирэхийн тулд Хятад улсад НҮБ- ын АЗ-ийн уламжлалт  талбараас гадна, БРИКС-ийн түншлэлийн  онцгой   дэмжлэг хэрэгтэй юм. Дашрамд хэлэхэд, БРИКС-ийн орнуудын /Орос, Хятад, Энэтхэг,Бразил, ӨАБНУ / эв нэгдэл, түншлэлийг эрхэмлэн тууштай Ливийн асуудлаар нэгдмэл байр суурийг эзэлсэн юм. Тэд  НҮБ-ын АЗ 1973 тогтоолыг батлахаас түдгэлзэж байсан юм.  Сэрэмжилж басйан зүйлүүд маань батлагдсан юм. Барууныхан   энэхүү баримт бичгийг чөлөөтэй тайлбарлан, Ливид цэргийн ажиллагааг эхэлсэн юм. Одоо НҮБ-ын АЗ-д  АНУ, Их Британи, Франц улс шинэ төсөл оруулж, Муаммар Каддафийн хаагдсан  активыг шинэ засгийн хэрэгцээнд шилжүүлэх боломж олгох гэж байна. Энд 100 тэрбум долларын тухай яригдах юм. Өөрийн хөрөнгийг Ливид оруулж, алдсан орнууд Ливийн хаагдсан данснас нөхөн олговор олгохыг шаардахгүй байх аргагүй юм. Ливийн хямрал  БРИКС-ийн орнуудыг  олон улсын ажиллагаанд идэвхитэй оролцохыг шаардаж байна. БРИКС-ийн энэхүү уриалга–Хятадын уриалгын дараа, арабын ертөнцид болон Африкад  харин ч таатай сонсогдож болох юм.