Хятадын Шэньчжэнээс Казань хотод Универсиадын туг шилжин ирлээ.  Дэлхийн спортын үйл явдлуудын гол бэлэг тэмдэг ОРос улсад 40 жилийн дараа ирлээ. Анх 1973 онд Москва хотод дэлхийн оюутны спортын Универсиад зохион явагдсан юм. Казаньд зохиогдох тоглолтууд эхлэх хүртэл  2 жил үлдээд байна. Бэлтгэл ажил өндөрлөх тийш хандаж байна. Универсиадын  тугийг Казань хотод хотын дарга өөрийн биеэр авчирлаа. 8-рсарын 23-нд Шэньчжэний Универсиадын хаалтын ёслолын ажиллагааны үеэр Илсур Метшин Хятадын хотын даргаас тугийг хүлээн авсан юм.  Хотын даргын ярьснаар: ойрын үед Казаний болон Оросын бүх иргэд Универсиадын бэлэг тэмдэгийг   харах боломжтой болох нь. «8-р сарын 30-нд Орос улсаар туг аялж эхэлнэ. Холобоны улсын бүх их, дээд сургуулиудаар аяласны дараа Москвад аялал нь итгэл төгс өндөрлөх юм. Владивосток, Санкт-Петербург, Москва бүгд энэ баяр Оросын баяр байхыг бид хүсч байна гэж байлаа » гэж Илсур Метшин хэллээ. Универсиадын тугийг шилжүүлэх нь сүүлийн шатны тоглолтууд эхлэж буйг гэрчилж байгаа юм. Шэньчжэньд  болж өнгөрсөн 26-р тоглолтуудыг шинжээчид тайлбарлахдаа зохион байгуулалтын хувьд маш их үлгэр жишээ байсан гэсэн аж. Казаний эрх баригчид ч энэ мөн үзүүлэлтийг ахиулж чадна гэдэгтээ итгэлтэй байна. “Хятад улсад боломжгүй юм бид олж хараагүй” гэж Казань  хотын дарга тэмдэглэсэн юм. «Тугийг авчирлаа, харин одоо юу хийх шаардлаагтай вэ гэдгийг бодож байна. Хятадад маш их зүйлийг үзэж харсан, бидэнд үлдэж байгаа хоёр жилд амжуулах л үлдээд байна. Их зүйлийг төлөвлөөд байгаа, түүнэс гадна өргөн хүрээтэй соёлын хөтөлбөрийг бэлтгэж байна» гэж Илсур Метшин хэллээ.

    Казаньд техникийн шинэчлэлүүдийн нэгийг нэвтрүүлэхээр туршиж байна. Энэ нь tag-код гэж нэртэй. Фото камер  болон гар утасны туслалцаатайгаар  өнгө мэдэрдэг өнгөт код юм. Үүнд Интернетийн сүлжээнд тодорхой нөөц болох иш татах түлхүүр байгаа.  Ийм маягаар жишээ нь хуудасны хаягийг гараар оруулахын оронд хэрэглэгч штрих коднд гар утсаа, юм уу фото камераа хүргэхэд хангалттай. Тэгээд  хэрэглэгч хэрэгтэй хуудсаа нээх боломжтой. Энэ нь нилээд хэдэн  хэл дээр байх болно.  Ийм маягийн   tag-код нь   Казаньд жуулчны объектуудад болон 2013 он гэхэд хотын спортын   объектуудад тавигдах болно.  Тэдгээр объектууд  баригдаж дуусаад байна, одоо барилгачид дотор засал чимэглэлийн ажилдаа ороод байна гэж 2013 оны  Универсиадад бэлтгэн, зохион байгуулах комиссийн тэргүүн, ОХУ ын ЗГ-ын тэргүүн дэд  сайд Игорь Шувалов мэдэгдээд «Бараг бүх барилга байгууламж байригдаж дуусч байна, тэдний ихэнх хэсэг нь ашиглалтанд орсон байгаа. Хөл бөмбөгийн гол  цэнгэлдэх хүрээлэнг ирэх жл бэлэн болгож 27-р Универсиадын нээлтийн ёслол, хаалтын ёслолын ажиллагаанд ашиглана. Бүх юм төлөвлөгөө ёсоор явагдаж байна» гэлээ. Өөрчлөлтүүд нь Казань хотод ч харагдаж юм. Энэ утгаараа Универсиада нь хотын хөгжилд асар их нөлөө үзүүлж байна гэж Игорь Шувалов тэмдэглэсэн юм.