ОХУ-БНАСАУ-Өмнөд Солонгосын хийн төслийн улс төрийн эхлэл - Оросын ерөнхийлөгч Дмитрий Медведев, БНАСАУ ын удирдагч Ким Чен Ир нарын 8-р сарын 24-нд Улаан-Үд хотод болж өнгөрсөн уулзалтын хамгийн чухал үр дүнгийн нэг болсон юм. Орос улс хийн хоолойг БНАСАУ-аас дамжуулан Өмнөд Солонгос руу тавихыг санал болгосон юм.  Энэ нь 1100 гаруй км урт зам, үүний 700 км нь  БНАСАУ-ын нутгаар өнгөрөх юм. Өмнөд Солонгос 10 тэрбум шоо метр байгалийн хийг авахад бэлэн байгаа юм. Хойд Солонгосын  хэмжээг хэлэлцэн ярилцах юм. Хэрвээ энэхүү төсөл нь амжилттай хэрэгжвэл Пхеньян эрчим хүчний ужиг хомсдлоосоо гарч, транзитын төлбөрөөс баталгаатай ашиг орлого  хүртэх юм. Энэ нь ойролцоогоор жилийн дотор хугацаанд  100 сая  доллар байх юм. Хойд солонгосын удирдагчид энэ саналыг  тавихад эерэгээр хүлээж авсан  гэж Дмитрий Медведев мэдэгджээ. «Үр дүн гарлаа.  БНАСАУ-аар дамжуулах хийн тодорхой хэмжээг урьдчилан тооцох, тусгай комиссийг байгуулахаар манай холбогдох байгууллагуудад бид даалгавар өгсөн. Миний ойлгож буйгаар БНАСАУ нь ийм маягийн Орос, Өмнөд Солонгос оролцсон  гурван талын хамтын ажиллагаанд сонирхолтой байгаа.  Одоо техникийн ажлууд хийгдэнэ. Сайн төсөл болно гэдэгт найдах л үлдэж байна» гэж Дмитрий Медведев хэллээ. 

         Хэрвээ хийн хооойг тавих юм бол хийн эвлэрэл  нь Хойд  болон Өмнөд Солонгосын  улс төрийн сөрөг тэмцлийг  сулруулах ёстой  гэж  Үндэсний эрчим хүчний аюулгүй байдлын судлагааны удирдах газрын тэргүүн  Александр Пасечник тэмдэглээд «Хоёр улстай сайн дипдломат харилцаатай Орос улсын хувьд “гурвалжинд” оролцож буй нь тогтвортой байдлын тодорхой баталгаа болж байгаа юм.  БНАСАУ, Өмнөд Солонгос улсын аль нэг нь хоорондоо  харилцаагаа хурцатгаж эхлэвэл Орос улстай харилцаагаа ямар нэгэн хэмжээнд муутгана гэсэн үг юм. Харин үүнийг хэн ч сонирхохгүй»  гэлээ. Москвагийн байгалийн хийн санаачлага нь  Сеултэй  хэвийн харилцаа тогтоох  сонирхлыг Пхеньянд төрүүлэх оролдлого бөгөөд үүний зэрэгцээ Солонгосын хойгийн эвлэрлийн асуудлыг мухардлаас гаргахад оршино гэж Лондонгийн олон улсын стратеги судалгааны хүрээлэнгийн  цөмийн зэвсэг үл дэлгэрүүлэх, болон зэвсгийг хорогдуулах  хөтөлбөрийн захирал Марк Фитцпатрик үзэж байна. «Ерөнхийлөгч Медведевын болон Оросын ГХЯ-ны хүчин чармайлтаар Хойд Солонгосыг  хүйтэн дайны үеэс орчин үед эргүүлэн авчирч буйд  дэлхий нийт  хариуцлагатай хандах ёстой юм. Орос улс Хойд Солонгостой уламжлалт найрамдалт харилцааны улмаас чухал үүргийг гүйцэтгэж чадах юм.  Шийдвэрлэх  зүйл нь дараах асуудал болж мэдэх юм: үүнд ард түмний хүсэн хүлээж байгаа болон тэдний сайн сайхан  амьдралын төлөө эдийн засгийн бүтэлгүй явдлаас сэргийлж, хөгжил цэцэглэлтийг хангах үүднээс түүний ойрын хөршүүдийн, тухайлбал, Орос, Хятадын жишгээр шинэчлэлийг явуулах шаардлагатай юм.  БНАСАУ-ын эрх баригчид нь өөр орны дайралтаас биш, харин өөрийн ард түмний дийлэнхи хэсэг нь  ядуу буйгаас сэрэмжлэх хэрэгтэй юм» гэж Марк Фитцпатрик хэллээ.

         Үүнтэй холбогдуулан европын Карнегийн төвийн  цөмийн бодлогын салбарын эрдэм шинжилгээний ахлах ажилтан Поль Шультын сэтгэгдийг сонирхуулъя: «Одоо Пхенъян нь олон улсын хэмжээнд ямар арилжаа хийж болох байна гэдгийг мэдрэхийг оролдож байгаа. Нөгөөтэйгүүр, БНАСАУ хүмүүнлэгийн тусламжийн байдалд байгаа болон энэ тусламжийг нэмэгдүүлэх шаардлага байгаа нь түгшүүр  төрүүлж байна.  Пхенъян нь цөмийн зэвсгээс гадна гартаа  бага хөзөртэй байна. Тэр нь их бишээ 6-гаас 14 хүртэл.  Ингэхдээ түүнийг найдвартай  авчирах баталгаа үгүй. Гадаад улс төрийн алдаа хийлгүйгээр үүнийгээ хэрхэн  яаж  жолоодох вэ  гэдэгт байгаа, эс тэгвэл  – дайн болно». Ким Чен Ир  Дмитрий Медведевт БНАСАУ цөмийн асуудлаар урьдчилсан ямар нэг нөхцөлгүйгээр зургаан талт яриа хэлэлцээг сэргээхэд бэлэн байгаа тухайгаа мэдэгдсэн. Пхенъянд болсон яриа хэлэлцээний дүнд цөмийн материалыг үйлдвэрлэх  болон туршилтуудыг зогсоохоор амласан  гэж ОХУ-ын ерөнхийлөгчийн хэвлэлийн албаны тэргүүн Наталья  Тимакова хэллээ. Энэ нь  зургаагийн хэлэлцээрт ордог  бусад /АНУ, Хятад, Өмнөд Солонгос, Япон/ орнуудад хэлэлцээрийг яаралтай хийх талаар  орос- хойд солонгосын дээд хэмжээний уулзалтын үр дүн  юм гэж цохон тэмдэглэв.