Муаммар Каддафийн талынхан италийн дөрвөн сэтгүүчийг хулгайлжээ. Тэд сайн байгаа хирнэ, тэднийг хаана байлгаж буйг мэдэхгүй байна. Каддафийн цэргүүд, босогчдын хооронд тулалдаан болж байсан Триполиос баруун зүгт орших Эз-Завия хотын орчимд тэднийг саатуулжээ. Тэдний машиныг дээрэмчдийн зэвсэглэсэн бүлэг дайран авчээ. Баривчлагдсан өдрийн үдэш  сэтгүүлчдийн нэг нь редакц руугаа залгаж, болсон явдлыг ярьж чадсан байна. Дээрэмчид ямар шаардлага тавих нь одоогоор тодорхой бус байна. Баривчлагдсан сэтгүүлчид италийн “Коррере делла сера”, “Стампа” болон “Аввенире” сонинуудад  ажилладаг юм. Италийн ГХЯ Ливид хулгайлагдсан сэтгүүчдийг яаралтай суллана гэдэгт найдаж байгаа аж.