Ливийн ГХЯ-ны тэргүүн Абдель  Ати аль-Обейди “иргэний дайн Муаммар Каддафийн ялагдлаар төгссөн гэж “мэдэгдэв. Тэрээр Каддафийн талынхныг зэвсгээ хураалгахыг уриалжээ.  Үүнийг тэрээр  лхагва гаригт  британий телевизийн дөрөв дүгээр сувгаар Триполь дахь өөрийн гэрээс өгсөн ярилцлагадаа дурьджээ.  Каддафи  Ати  аль-Обейдийг өнгөрсөн гуравдугаар сард өмнөх сайд Их Британи руу зугтахад  ГХЯ-ны тэргүүнээр томилж байсан юм.   Ливийн дэглэмийн  ГХЯ-ны тэргүүн Трипольд орж ирсэн босогчдын талаас түүнд аюул занал  учруулахгүй гэж үзэж байна гэж мэдэгджээ. Британий телевизэд өгсөн ярилцлагадаа тэр ялсан сөрөг хүчнийхэнтэй хамтран ажиллахад бэлэн байгаа ч ойлгуулжээ.  “Намайг хэн болохыг тэд сайн төсөөлж байгаа, тэд намайг мэднэ . Надад болон миний гэр бүлийнхэнд тэд муу юм хийхгүй гэдэгт би итгэлтэй байна “гэж  Ати аль-Обейди хэлжээ.