Ливийн босогчид ливийн удирдагч Муаммар Каддафийн толгойг  амьд болон амьд бус өгсөн хэн бүхэнд  1,6 сая долларын шагнал  амлажээ. Үүнтэй зэрэгцэн сөрөг хүчнийхэн түүний амийг өршөөхөө амласан юм. Ливийн шилжилтийн үеийн Үндэсний зөвлөл Муаммар Каддафийг  хэрвээ  сайн дураар огцорвол Ливээс гарч явахад аюулгүй байдлыг нь хангана гэж   санал тавьжээ.