Америкийн Forbes сэтгүүл жил тутмын дэлхийн хамгийн нөлөөтэй эмэгтэйчүүдийн рейтингийн жагсаалтыг нийтэлжээ. Тэргүүн байранд Германы канцлер Ангела Меркель буцаж иржээ. Тэрээр өнгөрсөн жил АНУ-ын тэргүүн хатагтай Мишель  Обамад байраа алдаж байсан юм. Хоёрдугаар байранд АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Хилари Клинтон, түүний удаах байрыг Бразилийн түүхэн дэхь анхны  эмэгтэй ерөнхийлөгч   Дилма Русеф. 4, 5 -р байруудыг  Pepsi Co-гийн тэргүүн Индра Нуй, Facebook-ийн захирал Шерил Сандберг байна. Forbes-ийн рейтингэд орсон хамгийн залуу эмэгтэй бол  25 настай дуучин Леди Гага байна.

Гэрэл зураг