НҮБ  Афганистан дахь НАТО-гийн хүчний мандатыг сунгах асуудлыг хэлэлцэх үеэр Орос улс мансууруулах бодис  үйлдвэрлэлтэй тэмцэх тухай заалтыг оруулахыг зорьж байна. Энэ тухай  Оросын мансууруулах бодисны эргэлтийг хянах  Холбооны  албаны тэргүүн Виктор Иванов Белградад /Серб улс/ хийлгэсэн хэвлэлийн бага хурал дээр мэдэгджээ. Тэрээр  НҮБ-ын одоогийн мандат нь Афганистанд  мансууруулах бодисийг устгах дэд бүтцийн  шаардлагыг агуулаагүй байна гэжээ. НҮБ-ын ерөнхий нарийн бичгийн дарга Бан Ги Муны илтгэлд дурьдснаар Афганистанаас Европ руу 150 тонн героин оруулж байна. Тэдгээрээс 35-40 тонн нь Орос улсад ноогдож байна. НАТО-гийн шинэ мандатын тухай асуудлыг НҮБ   9- р сард хэлэлцэх юм.