Оросын Өвөр байгалын Холбооны Аюулгүй Байдлын /ФСБ/   албаныхын  пүрэв гаригт японы телекомпаний сурвалжлах хэсгийг  саатуулсан  гэж тус хязгаарын прокурорын хэвлэлийн алба мэдээлжээ. Энэ явдал  Карымын дүүргийн Тарская станцад өглөө болжээ. Японы сэтгүүлчид хориотой нутагт “улсын хамгаалалтанд байдаг объектын” зургийг авах гэж оролдсон хэргээр саатуулагджээ. Байдлыг тодруулахад японы “Саппоро телевижн бродкастинг” телевизийн сурвалжлах хэсэг редакцийн даалгавраар Ким Чен Ирийн хуягт галт тэргийн явж буйг авах ёстой байжээ. Шалгалтын явцад сэтгүүлчид Оросын шилжих хөдөлгөөний хуулийг зөрчөөгүй,  ямар нэгэн эрүүгийн гэмт хэрэг хийгээгүй болох нь тогтоогджээ. Орос улсын хамгаалалттай газар нутгийг  нэвтэрсэн учраас тэдэнд 500 рублийн торгууль ноогдуулжээ.