Алтайн хязгаарт пүрэв гаригийн өглөө сансрын “Прогресс” хөлгийн хэлтэрхийг хайх эрлийн ажлыг сэргээлээ. Цаг агаар муудсан нь эрлийн ажлыг хүндрүүлж байна, тэнд хүчтэй бороотой байна. Сансрын хөлгийн хэлтэрхий Чойский дүүрэгт унажээ. Орон нутгийн иргэдийг нэвтрүүлэхгүйн тулд полицынхан периметрээр зогсон байна  гэж Интерфаксын мэдээнд дурьджээ. Нөгөөтэйгүүр, Роскосмос байгууллагад хөлөг нь ямарч аюултай ачаа тээвэрлээгүй бөгөөд түлш тээвэрлээгүй гэж батлажээ.  Алтайн БНУ-ын засгийн газар  Роскосмосоос ирэх комиссын гишүүдийг,  аврагчдын хамт   “Прогресс”хөлгийн хэлтэрхийн эрэлд гаргахаар хүлээж байна. “Союз-У” пуужин тээгч, “Прогресс М-12 М” сансрын хөлгийн хамт Байконураас лхагва гаригт хөөрсөн юм. Урьдчилан таамаглахын аргагүй байдлаас пуужин-тээгчийн гурав дахь шатны хэсэг дээр хөлөг тойрог замд орж чадаагүй юм. Түүний хэлтэрхий Алтайн БНУ-д унасан аж. Үүнтэй холбогдуулан тус улсын Чойский дүүрэгт онцгой байдал тогтоогоод байна.