0   Шанхайн тэнгэрт нисдэг таваг ажиглагдсан байна. Хятадын ХМХ- үүдийн мэдээлж буйгаар түүнийг иргэний онгоцны нэгэн нисэгч анхлан харжээ. Жижгэвтэр гэрэлтэй хүрээ 11 мянган км өндөрт гэнэт гарч иржээ. Түүний хэмжээ  маш хурдан өсч, диаметр нь 90 км болжээ. 20 минутын турш цайвар цэнхэр гэрлээр гэрэлтэн, гэнэт алга болжээ. Нисдэг таваг нь радарын дэлгэцнээ илрээгүй байна. Тиймээс шинжээчид энэ явдлыг “агаар мандалын үзэгдэл” гэж үзжээ.