Ливийн шинэ засгийн газрын сонгууль ойрын 8 сарын хугацаанд  болно гэж Ливийн шилжилтийн үеийн Үндэсний зөвлөлийн тэргүүн Абдель Жалиль мэдэгдэл хийв. Тэрээр өнөөдөр италийн La Republica сонинд ярилцлага өгчээ. “Найман сарын хугацаанд парламентын болон ерөнхийлөгчийн сонгуулийг явуулна.Бид ардчилсан засгийн газрыг болон шудрага үндсэн хуультай болохыг хүсч байна. Бид урьд байсан шиг, дэлхийгээс тусгаарлагдсан баймааргүй байна” гэж ливийн сөрөг хүчнийхний удирдагч хэллээ. Үндэсний зөвлөлийн дарга  ливийн удирдагч Муамар Каддафийг хувь тавиланг анхаарлын гадуур орхисонгүй. Жалилийн хэлснээр, Үндэсний зөвлөлийн ихэнхи гишүүд Каддафи, түүний талынхныг Ливид шүүхийг шаардаж байгаа гэжээ.