Стамбулд Сирийн сөрөг хүчнийхэн ерөнхийлөгч Башар Асадыг огцруулах үйл ажиллагаагаа зохицуулахын тулд  “Үндэсний зөвлөл” байгуулжээ.  Сөрөг хүчнийхний Тунхаглалд “одоогийн дэглэмийг усдатал  нэгдэл нь ажиллах болно” “гэжээ. Ийм мэдэгдлүүд нь өрнөдийнхний дэмжлэггүйгээр боломжгүй юм гэж Оросын шинжээчид үзэж байна. Сая НҮБ-ын хүний эрхийн АЗ цаазын ял, хэт хүч хэрэглэх болон энгийн ардуудыг айлган сүрдээлэх ажиллагаагаа яаралтай зогсоохыг шаардсан  тогтоолыг  Башар Асадын засгийн газарт гаргасан юм. Асад болон түүний тойрон хүрээлэгчдийн эсрэг шинэ тогтоол гаргах санал гарч байв. Түүнчлэн баримт бичигт Асадыг баривчлах ордер авахаар Гаагийн олон улсын шүүхэд хандахад бэлэн байгааг  тэмдэглэжээ. Гэтэл Орос, Хятад, Куба, Эквадор улсууд тогтоолын эсрэг санал өгчээ. Оросын төлөөлөгч Валерий Лощинин энэ баримт бичгийг улс төржсөн, нэг талыг барьсан гэж нэрлэжээ. Түүнчлэн, уг тогтоол нь тус улсын хууль ёсны засгийн газрыг унагаж, Сирид  цаашид тогтворгүй байдлыг бий болгоход чиглэсэн ч байж болох тул, хэрэгжүүлшгүй юм гэжээ.  Асадыг зайлуулах бодлогодоо өрнөдийнхөн түүний ардчиллын төлөө алхмуудыг тооцохгүй байна.

   Нөгөөтэйгүүр, сөрөг хүчнийхэн зэвсэгт мөргөлдөөнийг илүү үзэж байна. Өрнөдийнхний мэдээллийн агентлагуудын  мэдээнд сирийн засгийн газар энгийн иргэдийг хүчирхийлж байна гэжээ. Гэхдээ Дамаскад очсон манай сурвалжлагчид нутгийн иргэдээс өөр түүх сонсч иржээ.Сирид чухамдаа юу болоод байгааг ойлгохын тулд Орос улсаас тийшээ сэтгүүлч, улс төрч, эрдэмтдийн бүлэг явсан юм. Төлөөлөгчдийн  нэг ойрхи-дорнодын судлаач Вячеслав Матузов “Оросын дуу хоолой” радиод ярихдаа «Бидний нүдээр үзсэн болон Хама, Дамаск хотуудын жишээ нь дээр мэдээллэж байгаа Сирийн мэдээллийн дүр зургийн хоорондын ялгааг харж байна.  Зарим өрнөд, арабын мэдээллийн агентлагуудаас ирүүлсэн мэдээнд  мэдээлэхдээ Хама хотод танкууд орж, энгийн ардуудын жагсаалыг зэвсгийн хүчээр трааж байгаа тухай өгүүлж байна. Гэтэл бид яг энэ үед тус хотын гудамжаар чөлөөтэй явж, хүмүүстэй ярилцаж байлаа» гэлээ.

    Өрнөдийнхөн  ямар дүн шинжилгээ хийх тухайгаа аль хэдийн тогтоожээ. Тэд байр сууриа өөрчлөхийг хүсэхгүй байна. Мэдээж хэрэг, НАТО-гийн ажиллагаа Сирид эхлэнэ гэж үгүй. Ливийн байдал эсэргүүцэл  ямар ширүүн байж болохыг нэгэнт харуулсан.  Оросын ГХЯ-ны тэргүүн  Сергей Лавров  тэмдэглэхдээ: Сири улсад гадны цэргийн ажиллагаа явуулах бодолтой  эрүүл ухаантай хүн байхгүй байх гэж бодож байна. Өрнөдийнхөн Асадыг дэглэмийг тайван үлдээнэ гэж л лав үгүй гэж Ливи дахь Орос улсын  Элчин сайд асан Вениамин Попов тэмдэглээд «Араб-израилийн мөргөлдөөнд Сири ямагт онцгой байр суурийг эзлэж ирсэн. Египт, Иорданаас  ялгаа нь энэ улс энхийн гэрээ байгуулаагүй, яагаад гэвэл Голаны өндөрлөгийн асуудал шийдэгдээгүй учраас. Сири нь палестинчуудыг хатуу тууштай дэмжиж, Израильтай шудрага үндсэн дээр хийсэн хэлэлцээр үр дүнд хүргэж мэднэ гэж үзэж ирсэн.   Түүнчлэн, Сири нь Ирантай онцгой харилцаатай. Энэ улс Ирантай холбоотны харилцаатай арабын цорын ганц орон. Харин Иран бол өрнөдийн  орнуудын хоолойнд тээгэлсэн яс. Энэ байдал нь Өрнөдийн орнуудын байр суурийг г Асадтай хатуу, эвлэршгүй болгож байгаа юм» гэв. Өрнөдийнхөн, байдалд өөрийн биеээр оролцох боломж үгүй болоод сөрөг хүчний гараар могой бариулахыг оролдож  байна.