БНАСАУ  цөмийн зэсгийн асуудлаар  хэлэлцээрийн ширээний ард суухад бэлэн байгаагаа илэрхийлэн, Оросын хийн хоолойг өөрийн нутаг дэсвгэр дээгүүр  Өмнөд Солонгос руу дамжуулан барихыг сайшаав.  Орос улсын ерөнхийлөгч  Дмитрий Медведев, БНАСАУ-ын удидагч Ким Чен Ир нарын  Улаан-Үдэд хийсэн уулзалт ийм дүгнэлтэнд хүргэв. Уулзалт  хоёр цаг гаруй  үргэлжилжээ. Хэлэлцээр эхлэхийн өмнө Ким Чен Ир Дмитрий Медведевт Орос улсад зочилох боломж олгосонд  болон Хойд солонгосын төлөөлөгчдөд тавьж байгаа анхаарал, дэмжлэгт  талархал илэрхийллээ. «Та надтай уулзахаар энэ хүртэл нисч ирсэнд би их баяртай байна. Энэ чинь их хол газар шүү дээ. Танай талын онцгой анхаарал  халамжинд бид сайхан аялал хийж явна» гэж Ким Чен Ир хэллээ.Хэлэлцээрийн ихэнхи хэсэг хаалттай болсон юм.Оросын тэргүүн уулзалтын үр дүнг дүгнэн хэлэхдээ: чухал асуудлуудаар  хэлэлцэсний дотор худалдаа-эдийн засаг, эрчим хүчний салбарт цаашид  хамтран ажиллах болон цөмийн асуудлыг зохицуулах талаар ярилцлаа.  Ким Чен Ир Солонгосын хойгийн цөмийн асуудлаархи зургаан талт хэлэлцээрийг сэргээхэд бэлэн байгаа гэдгийг мэдэгджээ. Хэлэлцээрийг сэргээсэн тохиолдолд цөмийн зэвсэг турших болон цөмийн зэвсгийг үйлдэвэрлэхийг хориглох юм.

   Урьдчилан тааамаглаж байснаар хэлэлцээний гол сэдэв байгалийн хийн тухай байв. Орос улс нилээд ашигтай Оросын хийн хоолойг БНАСАУ-ын нутгаар дамжуулан Өмнөд Солонгос руу барих  төслийг санал болгож байгаа юм. Ингэснээр Москва Солонгосын хойгийн асуудлыг тогтвортой болгохыг оролдож байга юм. “Хийн  салбарын хамтын ажиллаганы хувьд гэвэл үр дүн байна ” гэж  Дмитрий Медведев тэмдэглээд «БНАСАУ-аар дамжуулах хийн тодорхой хэмжээг урьдчилан тооцон,  ихэнх хэрэглэгч нь  Өмнөд Солонгост байгаа учраас, тэднийг  оролцуулан тодорхой тооцоог  урьдчилан гаргах тусгай комиссийг байгуулахар манай холбогдох байгууллагуудад бид даалгавар өгсөн байгаа. Миний ойлгож буйгаар БНАСАУ нь ийм маягийн Орос, Өмнөд Солонгос оролцсон  гурван талын хамтын ажиллагаанд сонирхолтой байгаа.  Одоо техникийн ажлууд хийгдэнэ. Нилээд дээр БНАСАУ-д  манай Газпромын төлөөлөгчид айлчилсан, өчигдөр би  Газпромын удирдах зөвөлөийн тэргүүн  Алексей Миллерт  энэ асуудлаар нягт ажиллахыг даалгасан. Тиймээс, сайн төсөл болно гэж найдах л үлдэж байна.  Дамжуулах нийт хэмжээ нь 10 тэрбум куб метр бөгөөд, бид үүнийгээ өргөтгөхөд бэлэн байна.  Хоолой нь 1100 км урттай, ингэхдээ ихэнхи хэсэг нь БНАСАУ-ын нутгаар явах юм» гэлээ. 

    Хоёр тэргүүний уулзалт Улаан-Үд хотын цэргийн хотхонд болж өнгөрлөө.  Ким Чен Ир нь өөрийн аюулгүй байдалд санаа зовниж буйг мэдэх тул оросын тал чухам энд уулзалтыг зохион явуулах саналыг  тавьсан юм.  Хэлэлцээр эхлэхийн  өмнө  ОХУ, БНАСАУ-ын тэргүүн нар нисдэг тэрэгээр полигонд буун, тэнгисийн цэргийн хүчин. явган цэргийн хамтарсан  хээрийн сургуулилтыг ажигласан юм. Хойд солонгосын удирдагчийн албан тушаалыг  Төрийн батлан хамгаалах яамны тэргүүний хамт хашдаг Ким Чен Ир оросын цэргийнхний суругулийг  маш сонирхон ажиглаж байлаа.  Ким Чен Ир нь бидний мэдэхийн  онгоцоор нисдэггүй, зөвхөн өөрийн тусгай  хуягласан галт тэргээр явдаг. Бүхий л замын турш аюулгүй байдлын урьд өмнө авч байгаагүй арга хэмжээг авч байна.  Хойд солонгосын тэргүүн нь маш нууц байдалд айчлалаа бэлтгэсэн, харин түүний хамгаалалтын алба зураг авах, дүрс бичлэг хийхийг эрс хорьжээ.  Солонгосын тал уламжлал ёсоор кино камераа авчирч, Оросын тухай кино хийж байна.