Венесуэл улс “зөвхөн Каддафийн тэргүүлж байгаа засгийн газрыг хүлээн зөвшөөрнө”.Энэ тухай мягмар гаригт тус улсын ерөнхийлөгч Уго Чавес мэдэгдэснийг тус улсын телевизийн суваг дамжууллаа. Боливарианы хувьсгалын тэргүүн Ливид гарсан явдал Венесуэлд хэзээ ч давтагдахгүй гэж анхааруулжээ. Түүний үзэж буйгаар, Ливийн үйл явдал нь ард түмнийг нохой мэт хордуулж, тэднээс валютын болон нефтийн нөөцийг нь булаан авдаг хөрөнгөтнүүдийн стратеги гэжээ. Ингэхдээ тэр өрнөдийн орнууд “ хамгийн наад захын олон улсын эрхийн зарчмаар хөлөө арчин хаяж, нулимж, тэдгээрийн тухай мартсан “гэж мэдэгдэв. Венесуэлийн удирдагч “ ливийн байдал “ агуйн эринд буцаж очсон” харамсалтай байна гэжээ.