Ливийн босогчид улс орноо нэгтгэж чадвал Москва харилцаа тогтоож болох юм гэж Оросын ерөнхийлөгч Дмитрий Медведев өнөөдөр мэдэгджээ. Ливид урьдын адил хоёр засагтай байна.  Босогчид нь Триполийг амжилттай эзлэн авсан ч, Каддафи, түүний талынхан тодорхой нөлөөгөө хадгалсаар байгаа, тодорхой тооны цэргийн чадавхитай байна. “Хэрвээ босогчид ардчилсан эхлэлээ улс орныг нэгтгэхээс эхлэж чадах юм бол, мэдээж хэрэг бид холбогдох харилцааг тогтоох тухай асуудлыг авч үзэх  болно” гэж Оросын ерөнхийлөгч мэдэлдэлдээ цохон тэмдэглэв. Түүнчлэн Орос улс нь талууд байлдаанаа шуурхай зогсоон, Ливийн цаашдын  ирээдүйн талаар яриа, хэлэлцээ хийж эхлэнэ гэдэгт Орос улс найдаж байгааг мэдэгджээ.

Гэрэл зураг